МУБИС-тай хамтран "Дээд боловсролын багшид тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
11-р сарын 18-ны өдөр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас зохион байгуулдаг "SCIENCE" цуврал хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаарыг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаа”-ны талаар Багшийн хөгжлийн төвийн эрхлэгч, доктор А.Туяа танилцуулж, “Дээд боловсрол дахь жендер ба тэгш хамруулалтын асуудалд” сэдвийн хүрээнд тус сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор, дэд профессор С.Түмэндэлгэр хэлэлцүүлэг өрнүүлэн хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж БМДИ-ийн Захирал Ж.Болормаа дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар товч мэдээлэл өгч, хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүсч, ДББХА-ны Хяналт үнэлгээ хариуцсан арга зүйч А.Цэнгүүнжаргал албанаас зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагааны талаар товч танилцууллаа.
Хэлэлцүүлэгт Монгол улсын төрийн болон хувийн өмчийн 58 их, дээд сургууль, боловсролын салбарын мэргэжлийн байгууллагын 120 багш Microsoft Teams-ээр, 50 гаруй багш шууд лайв холболтоор буюу нийт 170 орчим багш, мэргэжилтэн оролцлоо.
БМДИ-ийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас 2021-2022 оны хичээлийн жилд төрийн болон хувийн өмчийн 10 их сургуультай хамтран нийт 10 удаагийн цахим хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тус хэлэлцүүлгүүд нь профессор багш нарыг судалгаа, туршлагаа түгээх, харилцан туршлага солилцох боломж олгоход чиглэж байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан МУБИС-ийн Багшийн хөгжлийн төвийн эрхлэгч доктор А.Туяа, Нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор, дэд профессор С.Түмэндэлгэр багш нартаа болон хэлэлцүүлэгт оролцсон нийт багш нартаа талархал илэрхийлье.
 
 
 
 
Төстэй мэдээ