Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургуулийн удирдлага, багш нартай уулзалт хийлээ
БМДИ-ээс Увс аймагт зохион байгуулж буй сургалт, үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр Дээд боловсролын багшийн хөгжлийн албаны дарга Б.Лхагвабаяр Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн харьяа Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургуулийн удирдлага, багш нартай уулзаж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн чиг хандлагын талаар болон их, дээд сургуулийн багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хийж буй ажлуудынхаа талаар танилцуулж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр Хөдөлмөрийн дээд сургуулийн удирдлага, багш, мэргэжилтнүүд БМДИ-ээс их, дээд сургуулийн багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулдаг багц, модуль сургалтуудад багш нараа бүрэн хамруулах, залуу багш нартай зориулан захиалгат сургалт зохион байгуулах, хөтөлбөрийн сайжруулалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
 
 
 
Төстэй мэдээ