ХОВД их сургуулийн удирдлага, багш нартай уулзалт хийлээ
БМДИ-ээс Ховд аймагт зохион байгуулж буй сургалт, үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр Дээд боловсролын багшийн хөгжлийн албаны дарга Б.Лхагвабаяр Ховд их сургуулийн удирдлага, багш нартай уулзаж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн чиг хандлагын талаар болон их, дээд сургуулийн багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хийж буй ажлуудынхаа талаар танилцуулж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр Ховд их сургуулийн удирдлага, Багшийн хөгжлийн төвийн багш, мэргэжилтнүүд БМДИ-ээс их, дээд сургуулийн багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулдаг багц, модуль сургалтуудад одоогоор 19 багшаа хамруулсан бөгөөд багш нар сургалтаас сурч мэдсэнээ ажлын байрандаа хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт, үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Төстэй мэдээ