Бүгд Найрамдах Солонгос улсын Жинжү боловсролын их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа

БМДИ-ийн захирал Ж.Болормаа 2019 оны 10-р сарын 01-нээс 10-р сарын 05 ны хооронд Солонгос улсад ажлын айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд Жинжү Боловсролын Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа. БМДИ, Жинжү ИС-тай хамтран зохион байгуулсан зуны сургалтын хүрээг өргөжүүлж, арга зүйчид, багш нараа чадваржуулах үе шаттай сургалт зохион байгуулах, бага боловсролын багш нарт байгалийн ухаан, математикийн арга зүйн ном хэвлэн гаргах зэргээр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн Жинжү ИС-ийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, Жинжү ИС-ийн лицей бага сургуулийн сургалтын орчныг үзэж сонирхлоо. 

Солонгос дахь Монгол сургуулиар зочилж, гадаадад ажиллаж амьдарч буй монгол хүүхдүүд, монгол багш нартайгаа уулзаэ ярилцлаа. Солонгос дахь монгол сургуулийн багш нарын хүсэлтээр БМДИ-ийн захирал Ж.Болормаа “Боловсролын салбарын хөгжил, шинэчлэл, хүний хөгжил” сэдвээр, арга зүйч Ц.Нарантуяа “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь” сэдвээр сургалт явууллаа.


Сэтгэгдэл
Төстэй мэдээ