Япон улсын Осака хотын дунд сургууль, сургуулийн шүдний эмч нарын холбооны туршлага судлах сургалтад хамрагдсан тухай тайлан

Туршлага судлах сургалтын зорилго: Осака хот дахь сургуулийн шүдний эмч нарын холбоотой хамтын ажиллагааг эхлүүлэх, мөн хотын боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагааны туршлагаас суралцах, цаашид хамтран ажиллах чиглэлийг хэлэлцэх

Туршлага судлах сургалтын үйл ажиллагаа:
Осака хотын Дунд сургуульд зочлон, туршлага судлах 

Зүүн Осака хотын Такайда бага, дунд сургуулийн цогцолборт зочилж, хичээл, сургалтын үйл ажиллагаатай танилцав. Тус дунд сургуулийн захирал Доко, бага сургуулийн захирал Ямашита нар сургуулийнхаа тухай танилцуулга хийлээ. Тус сургууль нь дунд, бага сургуулийн цогцолбор бөгөөд дунд сургууль нь 337 сурагчтай, 35 багштай. Бага сургууль нь 183 сурагчтай, 16 багштай. 1958 онд байгуулагдсан сургууль байв.Дунд ангиуд 50 минутаар, бага ангиуд 40 минутаар хичээллэдэг. Хичээл орж буй анги танхим тус бүрээр орж, хичээлийн үйл явцаас ажиглахад багш болон сурагчдын энгийн атлаа хүндэтгэлтэй харилцаа, сурагчдыг өөрийгөө илэрхийлэх боломж нөхцөл бүрдүүлж буй байдал онцгой анхаарал татаж байлаа. Мөн энэ сургууль дээр сүүлийн жилийн турш анги танхим бүрд цахим хичээл зохион байгуула боломж бүрдүүлэн орчин үеийн ухаалаг дэлгэц, камераар тоноглосон байлаа.
Сургуулийн ойрхон галт тэрэг явдаг бөгөөд энэ нь сурагчид хичээл хийх үед анхаарлыг нь саринуулах хэдий ч энэ байдлаа тайлбарлахдаа: Хотын дотор явах энэ галт тэрэг бол манай хотыг гадны болон дотоодын жуулчдад танилцуулахын зэрэгцээ хотын маань хөгжил дэвшлийн төлөө ажиллаж байгаа хөдөлмөрчдийг ажил, гэрт нь хүргэн өгч байгаа чимээ юм. Тиймээс энэ чимээг тэвчин ирээдүйн Осака хотынхоо бүтээн байгуулалтад оролцох иргэн болохын төлөө идэвхтэй суралцацгаая гэж сурагчиддаа тайлбарлан хэлдэг гэлээ.

 

Тус сургуулийн удирдлага ба багш нар Номын сандаа хүлээн авч сургалт, үйл ажиллагааны танилцуулга хийлээ. Энэ үеэр Монголын төлөөлөгчид сонирхсон зүйлээ асууж, хичээл ажиглан, богино хугацааны хэлэлцүүлэг хийлээ. Сургуулийн удирдлагууд сургуульдаа явагдаж байгаа технологийн шинэчлэл, шинэ хөтөлбөрийн бэлтгэл болон хүүхдийн тоо цөөрч байгаа бэрхшээл зэрэг чухал асуудлуудаа ч илэн далангүй танилцуулж, Монгол улсад ямар асуудал болон давуу тал байдаг талаар сонирхсонд БМДИ-ийн арга зүйчид хариулт өгч ярилцлаа.

 

Сурагчид өдрийн хоолны үеэр өөрсдөдөө үйлчилж буй байдал болон хог хаягдлыг хэрхэн ангилж хаяж буй нь арга зүйч, мэргэжилтнүүдэд маш их таалагдав. Мөн өдрийн хоолны бүтцэд заавал сүү оруулдаг нь сурагчдын өсөлт хөгжил, эрүүл мэнд маш чухал юм.
 
 
Бага сургуулийн хичээл сургалтын явцтай танилцаж, хичээлийн судалгаа хийв. Япон багш нарын хувьд хичээлээ зохион байгуулахдаа тодорхой асуудлыг дэвшүүлэн сурагчдаар шийдэл гаргуулахаар хичээлээ төлөвлөж, зааж буй нь бидний суралцах ёстой гол зүйл юм.
Энэ сургуулиас харсан бас нэг чухал зүйл нь сургуулийн барилга байгууламжийн аюул осолгүй байдал бөгөөд сургуулийн үүдэнд сурагчид болон багш, ажилтнууд, эцэг эхчүүд гутлаа сольж, углааш өмсөж ордог. Энэ нь сургуулийн доторх цэвэр цэмцгэр байдлыг хангахад болон сурагчдын цэвэрч байдалд чухал нөлөөтэй юм. Ариун цэврийн өрөөнд орохдоо углаашаа тайлж, тус өрөөний резинэн углаашийг өмсөж орж байна. Сурагчид үдийн завсарлагааны цагаараа сургуулиа бүрэн цэвэрлэдэг бөгөөд ариун цэврийн өрөөг цэвэрлэгээний ажилтан цэвэрлэдэг байна.
Сургуулийн хонгил, анги танхимд манайхан шиг үнэтэй, алаг эрээн самбар, үзүүлэн байсангүй, харин сурагчдын бүтээлүүд голлон байв. Үүнийгээ тайлбарлахдаа сурагчид өөрсдийн орчноо өөрсдөө бэлтгэж, тэр орчиндоо байх хэрэгтэй гэж байлаа. Манайд байдаг кабинетийн гэрчилгээ олгох ажил нь багшаас маш их зардал гаргаж тохижуулдаг бөгөөд энэ байдал нь багшийн тохижуулсан үнэтэй материал, үзүүлэн бүхий өрөөнд сурагчид сууж, суралцахад өөрсдийнх нь биш тохижуулсан багш, сургуулийн ажилтнуудын орчинд байх тул суралцах байдалд нь хүндрэл учруулдаг гэж үздэг байна.
 
Бүх хичээл дээр мэдээллийн технологийн давуу талуудыг ашиглаж эхэлсэн байлаа. Тухайлбал зураг дээр байгаа хичээл нь сурах бичгийн нөхөж бичих хэсгийг документ сканераар татаж, телевизороор үзүүлээд түүний дээр сурагчид очиж нөхөж бичнэ. Зураг дээр сурагчид хайч, чулуу, даавуугаар хэн ялсан нь самбарт гарч нөхөж бичихээр хуруудаж байна. Харин телевизор дээр нэг сурагч нь нөхөж бичих даалгавар гүйцэтгэж байна.
Сургуулийн гаднах болон доторх орчны байдлыг ажиглахад сурагчдын аюулгүй байдалд голлон анхаарсан байна. Тухайлбал төмөр баганыг зөөлөвчөөр бүрсэн, хурц ирмэг байгаа бол мод эсвэл хуванцар зүйлсээр хүрээлсэн байх, шатны хананы талаар хүртэл бариул байрлуулсан нь хөдөлгөөний бэрхшээлтэй хүн явахад дэмжлэг үзүүлэх бариул байрлуулсан байх жишээтэй. Сургуульдаа явж байгаа хүүхдүүдийг эцэг эхчүүд нь автомашинаар хүргэж өгдөггүй байна. Сургуулийн гадаа болон ойр орчинд нь ямар ч автомашины зогсоол байхгүй бөгөөд сургууль дотор ч автозогсоол алга байлаа. Харин ачаа, тээш оруулах зориулалтын зам байна.
 
Биеийн тамирын гадаах талбай нь шороогоороо байна, ямар нэгэн бүрээс, хөл бөмбөгийн ногоон дэвсгэр тавиагүй байдалтай харагдана. Зүлэгжүүлэлт нь өвлийн цаг байсан хэдий ч аль хэдийнээ эхэлчихсэн байдалтай байв. Өвлийн цагтаа хасах градуст бараг орохгүй өнгөрөх тул 1-р сард зүлэгжүүлэлтээ эхлүүлдэг бололтой.
Анги кабинетийн байдал нь сурагчдын бүтээлүүдээр дүүрэн байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид ганцаарчилсан сургалтыг явуулж байсан. Энэ ганцаарчилсан хичээл дээр багш удаан зөөлөн ярина. Ингэснээрээ суралцах бэрхшээлтэй суралцагчийн хоцрогдолыг нөхөх, тэднийг нийгмийн нэг хэсэг болгон хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна.
Япон хэлний хичээл дээр гадаад улсуудад байдаг хачирхалтай хөшөө дурсгалуудын тухай агуулгыг судлах тухай ярилцаж байв. Энэхүү ярилцлагын сэдэв сурах бичиг дээр байх хэдий ч, багш нь гар утаснаасаа Google Map хөшөө дурсгалуудыг дэлгэцээр бодит байдлаар нь харуулаад, тэдгээр хөшөө дурсгалууд нь хаана байралдаг, хаашаа харж байдаг, ямар учиртай байрьсан талаарх эрдэмтдийн таамаглал зэрэг асуудлаар сурагчидтайгаа чөлөөтэй ярилцаж байлаа.

 
Урлагийн хичээл дээр урлагийн түүхийг судлаж байв. Сурах бичиг дээрх нөхөж бичих схемийг багш нь суралцагчидтайгаа ярилцаж хэрхэн нөхөж бичих талаар хэлэлцүүлэг өрнүүлэн дадлага ажил хийж байна.
Байгалийн ухааны хичээл дээр агаарын даралт өндрөөс хамаарах хамаарлын талаар ярилцаж байв.

   
Сурагчид ангидаа дэвтэр ном, цүнх, биеийн тамирын хувцасаа хийх тавиуруудтай байдаг.

Тус сургуулийн гадаа хашааны хаалгаар яваад ороход том цаг харагдаж байдаг нь сурагчдыг цаг бариулж сургах зориулалттай.

1-р анги, 17 сурагчидтай. Тээврийн хэрэгслийн тухай ярилцаж байна. Сурагчид хираганагаар бичснийг зурагтай харьцуулан уншина.

Бага боловсролын хөтөлбөрийн шинэчлэлийн бэлтгэл ажил эхэлсэн тул бага ангид компьютерийн хичээл орж байна. Зүүн Осака хотын Боловсролын газар зочлон японы боловсролын систем, баримталж буй бодлого, хэрэгжилтийн талаар судлах 

 

Зүүн Осака хотын боловсролын газарт бидний хүлээн авч боловсролын чиг хандлага, баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүнд:
Боловсролын газрын удирдлага Сайюсуни Сан танилцуулга хийснийг товчилбол:
1. Тус хот нь 5 сая хүн амтай, 25-н дунд сургуультай, 51-н бага сургуультай.
2. Дунд сургуулиудад 12 мянган, бага сургуулиудад 23 мянган сурагчид тус бүр суралцаж байна.
3. Сүүлийн үед бага, дунд сургуулиудад технологийн шинэчлэл явагдаж байна. 2017-2018 оны хичээлийн жилд бүх анги танхимд электрон самбар, телевизор, проектороор хангасан, зуны цагт сурагчид хичээллэхэд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулааралтай холбоотой нөхцөл байдлын улмаас анги танхимуудад агааржуулагч төхөөрөмж /айркондэишн/ байршуулж байна.
4. Тэрээр цаашид Япон, Монгол улс нь зан заншил, соёлын ялгаа их байгаа ч бид хамтран ажиллаж болох талаар санал солилцлоо.
5. Япон улс 1980, 90-ээд оны үед олон томчууд цөөхөн хүүхдүүдийг халамжлан өсгөж байсан бол одоо маш олон настангуудыг идэр залуучууд халамжлан авч явах хэцүү цаг иржээ. Энэ байдал нь манай боловсролын салбарт хүндээр тусч байна. Тухайлбал сургуулийн насны хүүхдийн тоо цөөрснөөс болж зарим бага сургуулиудыг хаахад хүрч байна. Учир нь хүүхдийн тоо жилээс жилд цөөрсөөр ойрхон байх хэд хэдэн бага сургуулиудыг нэгтгэн заримыг нь хаахад хүрч байгаа. Та бүхэн бага сургуулиар явахдаа ажигласан байх аа. Бага суруулийн хүүхдийн тоо хэт цөөрсөн байгаа, харин дунд сургуулийнх боломжийн байгаа ч яваандаа цөөрөх хандлага хэдийн эхэлсэн байна.
6. Сургалтын туршлага солилцох тал дээр цаашид хамтран ажиллах бүрэн боломж байгаа.


Осака хотын сургуулийн шүдний эмч нарын холбооны туршлага судлах 

Япон улс шүдний өвчлөлийг бууруулж, сэргийлж чадсан гол нууц нь хүүхдиН ШҮДНИ өвчлөлийг эрт илрүүлэн, эмчилж, сэргийлж буй явдал юм. Тө засгаас олон арга хэмжээ авч ирсний нэг нь сургуулийн шүдний эмч нарын холбоо хэмээх төрийн ус байгууллага, төрийн байгууллага, сургуулиуд,эрүүл мэндийн даатгалын үйл ажллагааг маш сайн уялдуулсанд оршиж байна. нэгдүгээр сарын 30 ны өдөр бид Осака хотын шүдний эмч нарын холбоогоор зочлон, мэдээлэл, туршлага солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан болно. Үүнд:
1. Бага дунд сургуулийн шүдний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн үг хэлэв. Тэрээр хэлэхдээ:
Сар хагасын өмнө Сато сан Монгол улсаас багш нар ирнэ гэж сонссон. 4 жилийн өмнөөс Хишигбаяр багштай холбоо тогтоож хамтран ажиллаж байгаа. Уг хугацаанд Монгол улсад очиж Шинэ Монгол, Харамофужи, Шинэ Эрин гэсэн 3-н сургуульд зочлон шүдний эмч нартай нь хамтран ажиллаж байгаа. Бид 2016 оноос Монгол улсад аялаж шүдний эрүүл мэндийн талаар сургуулийн эмч, хүүхдүүдтэй уулзалт хийсэн ба судалгааны ажил хийж ирсэн. Монгол хүүхдүүдийн шүдний сойзыг үзсэн маш том байсан. Хөдөө нутгаар ч очсон адилхан том сойз хэрэглэж байна. Монгол хүүхдүүдтэй уулзаж, үзлэг хийхэд тэдгээр хүүхдүүд шүдний өвчлөл яагаад үүсдгийг мэддэг, шүдээ яаж өвчлөлөөс хамгаалах аргыг мэддэг гэсэн хэдий ч шүдний өвчлөл 80-аас дээш хувьтай байдгийг бид гайхаж байна. Энэ талаар та бүхэнтэй болон танай байгууллагатай хамтрана ажиллаж, хүүхдүүдийн шүдний өвчлөлийг багасгах хэрэгтэй байна. Ийм учраас Сато сан та бүхнийг энд урьж авчихсан билээ. Хүүхэд сэтгэл санааны болон бие махбодын хувьд эрүүл орчинд өсөх ёстой гэдэг хуулийн заалт танай оронд байдаг гэж сонссон.
Япон улсын хувьд 1958 онд хүүхдийн эрүүл мэндийн аюулгүй байдлын хууль гарсан, 2009 онд Сургуулийн хэвлэл мэдээллийн аюулгүй байдлын хууль гарсан. 2015 онд Эрүүл мэндийн аюулгүй байдлыг сургууль хариуцана гэж заалт оруулсан.
Сургууль дээр явагддаг эрүүл мэндийн үзлэг:

● Биеийн жин
● Өндөр
● Нүд, чих, хамар хоолой
● Хараа
● Цээжний рентген зураг
● Дотор
● Арьс
● Шүд, амны хөндий
● Шээс
● Зүрхний лугшилт

Эдгээрээс сургуулийн шүдний эмч хүүхдийн амны хөндийн үзлэг, эрүүл мэндийг нь хариуцдаг. Мөн зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөнөөс үүдэлтэй шүд, эрүү нүүрний гэмтэл зэргийг хариуцдаг.
1982 оноос шүдний эмчилгээг хийсээр байгаад, 2015 оны үеээс эхлэн сурагчдын дундах шүдний өвчлөлийг 1 хувиас бага болгож чадсан. Үүнд Фоторын найрлагатай оо хэрэглэсэн нь шүдний өвчлөлийг эрс бууруулсан байдаг. Шүдний эмч сургууль дээр очиж үзлэг хийдэг. Эцэг эхчүүдэд шүдээ арчлах талаар сургалт явуулдаг. Шүдний эрүүл ахуйч эмч нар сургуулиудаар явж хичээл заадаг. Хуучин цагт шүд өвдсөн хойно нь эмчид хандаж эмчлүүдэг байсан бол одоо цагт өвдөөгүй байхад нь урьдчилан сэргийлэх үзлэгт ордог болсон. Хорхойтсон шүд эмчлэнэ гэдэг бол дээр үеийн асуудал болсон.
Жилд 1 удаа 1 цаг хичээл ордог, хичээлийн хөтөлбөрт суулгасан цаг гэж байдаггүй. Гэхдээ эрүүл мэндийн хичээлийн цаг байдаг.
Цэцэрлэгт эрүүл мэндийн эмч, эрүүл ахуйч, шүдний эмч, сургуульд эрүүл ахуйч, шүдний эмч заавал байхыг хуульчилж өгсөн байдаг. Сургуулийн эмч 100 жилийн өмнө бий болсон. Мөн орон нутгийн эмч нарт сургууль, цэцэрлэгүүдийг хуульд зааснаар хариуцуулж өгсөн. Энэхүү үйлчилгээгээ эрүүл мэндийн даатгалаараа шийдвэрлэж байдаг гэсэн юм.
Мөн Монгол хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах, эрүүл мэндийн боловсролд амны хөндий шүдээ арчлах зөв дадал хэвшил бий болгох агуулгыг тусгахад Монгол улсын БСШУСЯ болон ЭМЯ, бусад холбогдох хүмүүстэй үр дүнтэй хамтын ажиллагаа эхлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байлаа. Япон улсад эмнэлгийн үйлчилгээ өндөр үнэтэй хэдий ч бага насны хүүхдийн шүдний эмчилгээний 70-80 хүртэл хувийг төрөөс эрүүл мэндийн даатгалаар шийддэг бөгөөд хүүхдийн шүдний ямар ч эмчилгээ энэхү хөнгөлөлтийг хасаад эцэг эхээс хамгий ихдээ 1000 иен /25000 орчим төгрөг/-д багтдаг гэх мэдээлэл бидний хувьд хамгийн содон бөгөөд манайд хэрэгжүүлбэл ирээдүйд үр өгөөжөө өгөх маш чухал туршлагаа болохыг ярилцсан билээ.
Мөн энэ өдөр сургуулийн шүднй эмч нарын холбооны нэгэн гишүүнийй ажиллуулдаг шүдний эмнэлгээр зочлон үйл ажиллагаатай танилцав.

 
Шүдний эмнэлгийн дотор хүүхдүүдийн сонирхлыг татах, тэднийг тайвшруулах олон үзмэр, тоглоомуудтай байдаг.
 
Шүдний эмнэлэг нь үзлэг эмчилгээний тусдаа хэсэгтэй, эмчилгээний суудлын өмнө заавал телевизор байх бөгөөд уг телевизор дээрээ хүүхдүүдэд зориулсан хүүхэлдэйн кино үзүүлдэг байна. Хүүхдүүдэд үзүүлэх хүүхэлдэйн кино нь шүдний эмч нарын нийгэмлэгээс захиалан хийлгэсэн үнэ төлбөргүй татаж авахаар нийгмийн сүлжээнд байрлуулсан байдаг тул манай эмч нар авч орчуулан хэрэглэж болох юм байна.
Дүгнэлт:
Япон улсын Осака хотын дунд сургууль, сургуулийн шүдний эмч нарын холбооны туршлага судлах сургалтад хамрагдсан үйл ажиллагааг нэгтгэн дүгнэвэл:
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал, арга зүйч, мэргэжилтнүүдийн нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улсын дунд сургуулийн хичээл, үйл ажиллагааны туршлага судаллаа. Эндээс Багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа болон ЕБС-ийн үйл ажиллагаанд тусгах дараах санааг арга зүйчид тэмдэглэж байна. Үүнд:
1. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр, өдөр тутмын үйл ажиллагаанд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаарх агуулгыг интеграцчилан, хэвшил болгоход БМДИ-ийн үндсэн болон төрөлжсөн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг чиглүүлэхэд анхаарах
2. ЕБС-ийн эмч, нийгмийн ажилтнуудын сургалтаар хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, шүдний өвчлөлийг хянах, бууруулах арга замыг боловсруулан хүргэж, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг энэ чиглэлд сайжруулах
3. БСШУСЯ болон ЭМЯ хамтран Япон улсын сургуулийн шүдний эмч нарын холбоо, дунд сургуулийн хамтын ажиллагааны туршлагыг Монгол улсад хэрэгжүүлэх, тус холбоотой хамтран ажиллах боломжийг судлах


Сэтгэгдэл
Төстэй мэдээ