ОХУ-ын Санкт Петербург хотод зохион байгуулагдсан олон улсын боловсролын форумд оролцсон тухай тайлан

ОХУ-ЫН САНКТ ПЕТЕРБУРГ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ФОРУМД ОРОЛЦСОН ТУХАЙ ТАЙЛАН

Зорилго: ОХУ-ын Санкт Петербург хотноо зохион байгуулагдах Олон улсын боловсролын форумд оролцож, сургууль боловсролын байгууллагуудын менежмент, хүүхэд хөгжүүлж буй сайн туршлага, арга зүйгээс суралцан  ажилдаа тусган хэрэгжүүлэх шинэ санаа цуглуулах

Оролцогчид: БМДИ-ийн арга зүйч-5, БСУГ-ын мэргэжилтэн-1, ЕБС-ийн захирал-1, БОМСТ-ийн ажилтан-2, нийт 9 хүн

Хугацаа : 2019 оны 03 дугаар сарын 26 аас 03 дугаар сарын  29

Форумын үйл ажиллагаа, үр дүн:

2019 оны 03-р сарын 25-аа 29-ний өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан “Олон улсын боловсролын форум”, “Бүх Оросын боловсролын инновацийн онол, практикийн бага хурал”-д Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн 5 ажилтан, “Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв” ТББ-ын 2 ажилтан, Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагын газрын 1 мэргэжилтэн, Хөвсгөл аймгийн Авъяас ерөнхий боловсролын  сургуулийн захирал зэрэг төлөөллүүдээс бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо.

Санкт-Петербург жил бүр зохион байгуулагддаг энэхүү форумаар ОХУ-ын   өнцөг булан бүрээс ирсэн зочид, төлөөлөгчид цугларан бүх түвшний боловсролын шинэчлэл, сайн туршлага, асуудал, шийдлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг, туршлага солилцох, боловсролын салбарт тэргүүлэх мэргэжилтнүүдийн хоорондох мэргэжлийн түвшний хэлэлцүүлгүүд зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж иржээ. Тус форумыг ОХУ-ын шинжлэх ухааны төв, боловсролын удирдлагын институт, Оросын боловсролын академи, Санкт Петербургийн Боловсролын хороо хамтран зохион байгуулсан ба салбар хэлэлцүүлэг, туршалга солилцох үйл ажиллагаануудыг тус хотын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Хүүхдийн урлан бүтээх төвүүд, Шинжлэх ухааны төв, Дижитал технологийн академи, Б.Ельциний нэрэмжит номын сан зэрэг олон газар нэгэн зэрэг зохион байгуулж байв. Анхны Форумын үеэр Санкт-Петербургийн боловсролын байгууллагын мэргэжилтнүүд цугларч, хэлэлцэж байсан бол жилээс жилд бусад бүс нутгийг хамран хүрээгээ тэлж, хэлэлцэх асуудлууд илүү өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд ОХУ-ын төдийгүй Финлянд, Австри, Нидерланд, ХБНГУ,  Турк, БНХАУ,  Монгол зэрэг гадаад улс орнуудаас зочид төлөөлөгчид оролцох болсон тухай зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

Багийн гишүүд форумын салбар хуралдаануудад оролцохын зэрэгцээ ОХУ-аас олон улсын эко сургууль хөтөлбөрт хамрагдаж байгаа сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, ажил хэргийн уулзалтад оролцсон.

Форумд оролцох багийг БОМСТ-ийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Багшийн хөгжил, сургалтын технологийн албаны дарга Д.Даваасүрэн нар удирдан ажиллалаа. Оролцогчид 3 дугаар сарын 23-24-нд Улаанбаатараас Иркутск хот  руу галт тэргээр, 3 дугаар сарын 26-нд Иркутск хотоос Санкт Петербург хот руу онгоцоор тус тус зорчиж, 3 дугаар сарын 26-аас 3 дугаар сарын 30-ний өдрүүдэд Олон улсын боловсролын форум, бүх Оросын  боловсролын инновацийн онол, практикийн бага хуралд оролцож, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцан туршлага судлах зэргээр ажиллав. Үүнд:

  • 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр

Санкт Петербург хотын Красносельский дүүргийн 547 дугаар сургууль дээр зохион байгуулагдсан “Боловсролын болон мэргэжлийн стандартуудыг хэрэгжүүлэхийн төлөөх  багшийн арга зүй, удирдлагын шинэлэг үйл ажиллагаа-Ирээдүйн багш” сэдэвт онол, практикийн бага хуралд бүгд оролцлоо. Энэ арга хэмжээнд ОХУ-ын ерөнхий боловсролын сургуулийн шилдэг удирдах ажилтнуудэцэг эхчүүдийн төлөөлөл оролцон илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо хэлэх боломжийг олгосноор заах арга зүйн шинэлэг загварууд, багш нарыг сургах, давтан сургах асуудлаар мэргэжлийн түвшний хэлэлцүүлэг хийсэн юм. Хэлэлцүүлэгт оролцогчдын дэвшүүлж буй санаануудаас сургуулийн менежментийн бие даасан байдал, суралцагчдад өөрийн сонирхол,  ирээдүйн мэргэжлийн чиглэлийн дагуу сонголтот хөтөлбөрүүдийг санал болгон хэрэгжүүлэх боломж, багшийн арга зүйн шинэчлэлийн зарим  асуудлыг хөндөн ярилцлаа.

ПМОФ 2019 буюу Петербургийн олон улсын боловсролын форумын эхний хэлэлцүүлгээр Боловсрол,багшийн мэргэжлийн стандартын хэрэгжилтийг хангах үүднээс сургууль-багшийн үйл ажиллагааны шинэлэг байдлын талаар ярилцлаа. Форумыг нээж оролцогчдод  ОХУ-ын Боловсролын яамны багш, боловсон хүчний хөгжил нөөцийн менежментийн газрын захирал Хлопотных Мария Борисовна, ОХУ-ын Боловсролын Удирдлагын Академийн Институтийн удирдлага менежерүүдийн мэргэжлийн хөгжлийг хариуцсан захирал Неустроев Сергей Сергеевич нар үг хэлж, хэлэлцүүлгийн  үйл ажиллагаа цааш үргэлжлэв.

Нээлттэй хэлэлцүүлгийн дараа мастер анги /дадлага хичээл/-ээр ороцогчид өөр өөрийн сонирхсон сэдвээр хамрагдав. Энэ хурлын аргачлалыг БМДИ, МХСН-тэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг онол-практикийн хурлын зохион байгуулалтад нэвтрүүлж болох юм  гэсэн санааг багийн гишүүдээс гаргаж байлаа. 

Тухайлбал оролцогч Д.Даваасүрэн, Б.Нямсүрэн нар “Геометрийн хичээлийн төлөвлөлт” сэдэвт мастер ангид хамрагдсан. Энэхүү үйл ажиллагаагаар геометрийн хавтгай дүрсүүдийн талбайн тухай ухагдахуун, ойлголтуудыг багцлан заах арга зүйн санаа,  нэгж хичээлийн  төлөвлөлтийн жишээг танилцуулсан.

Араг зүйч Ч.Гажиддулам, Ч.Жаргал, Н.Болормаа нар “Түүхэн дурсгалт зүйл манай гэр бүлд” сэдэвт ажлын арга зүйд суралцлаа. Сурагчид гэр бүлдээ байгаа эрт үеэс нандигнаж, хадгалж ирсэн түүхийн ховор нандин эд өлгийн сурвалжийг судлах замаар гэр бүлийнхээ, эх орныхоо түүхийг мэдэх, түүхээрээ бахархах, үнэ цэнийг нь мэдрэх нь энэ ажлын зорилго байлаа. Багш нар хамтран арга зүйгээ боловсруулдаг бөгөөд сурагчдыг шинжлэн судлах арга зүйд суралцуулах зорилготойгоос гадна аливаа улс орны түүх гэр бүлийн түүхээс эхлэлтэйг хүүхэд бүр ойлгож ажилладагыг судлаач багш нар ярьж байв.

              

Зураг 1: Арга зүйн алхам                                 Зураг 2:Сурагчдын судалсан түүхэн ховор эд зүйл

                                                                                           /Дайны үед хэрэглэж байсан дуран/

Мөн туршлага судлах үйл ажиллагын хүрээнд энэ өдөр  Санкт Петербург хотын Красносельский дүүргийн 72 дугаар цэцэрлэгт зочилж, үйл ажиллагаатай танилцав.  Тус цэцэрлэг нь олон улсын эко сургуулийн сүлжээний 2 ногоон тугтай. Сургуулийн өмнөх боловсролын түвшинд бага насны хүүхдэд байгаль, орчин экологийн боловсролын суурь ойлголт, хандлагыг олгоход цэцэрлэгийн хөтөлбөрийг чиглүүлэн ажилладаг онцлогтой. Хувилбарт анги өдөрт 5 цагаар, 10-11 хүүхэдтэй хичээллэдэг. Бага насны охид, хөвгүүдийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн ажил мэргэжлийн тухай ойлголт, хандлага, сонирхлыг дэмжих олон төрлийн тоглоом, сургалтын орчин бүрдүүлсэн байв. Тухайлбал, хүүхдүүдийн насны онцлогт тохируулан тоглоом, жүжигчилсэн тоглолт, бүжиг, дуу шүлэг зэрэг үйл ажиллагаагаар экологийн боловсролын анхан шатны мэдлэг, хандлагыг төлөвшүүлэхэр зорьж хэрэгжүүлдэг, хаягдал цаас, ундааны сав, бусад гарын доорх материалуудаар хичээлийн хэрэглэгдэхүүн, тайз,  булангуудыг засаж, түүнийгээ экологийн сургалтад үр дүнтэй ашигладаг байна.

Түүнээс гадна ердийн сургалттай цэцэрлэг боловч хэл засал, сэтгэл засал, хөдөлгөөн засал, нийгмийн амьдралд бэлтгэх өрөөнүүдтэй байсан нь ихээхэн анхаарал татсан. Манай улсын цэцэрлэгүүдэд ч ийм орчин, мэргэжлийн багш, мэргэжилтнүүд ажиллаж, хүүхдийн хэл, сэтгэл, хөдөлгөөний засал зэрэг үйлчилгээг тэгш хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах хэрэгцээ байгааг БМДИ-ийн тусгай хэрэгцээт, тэгш хамруулах боловсрол хариуцсан арга зүйч Ч.Жаргал онцлон харсан байна.

Ч.Жаргал арга зүйчийн бичиж, тэмдэглэснээр хичээлийн элемент, үе шатыг бүрэн төлөвлөсөн хичээлийн нэгэн загварыг танилцуулъя.   Шувуу сэдвээр 3 хуудас 6 тал хэдэн дугтуй наасан, эвхмэл үзүүлэн А4 цаас ашиглан хийсэн байв. Энэхүү үзүүлэнгээр:

  1. Шувууны зурагнуудыг нэрлэх, өвөлждөг, нүүдэлддэгээр ялгуулах даалгавар
  2. Зурагнуудын эхний үсгээр шувууны нэр бүтээх Жишээ нь Грибы, Уши, Семечги гэдэг үгээс ГУСЬ гэх үг бүтээх,
  3. Үсэгнүүдийг сумын дагуу дуудсаар шувуудын нэр үүсгэх
  4. Оньсого тааж, үгийн сүлжээ бөглөх, оньсогыг хүүхдүүд зохиох,
  5. Зураг унших, түргэн хэллэгт бэлтгэх,
  6. Хөгжим, компьютерээс шувуудын дуу сонсгон таах, шувуудын зургийг тохируулах,
  7. Асуултууд, Яагаад??
  8. Шувуудыг ээж, дэгдээхийгээр тохируулах, шинээр үг тогтоох
  9. Шувуудын тухай үлгэрүүд хүүхдүүдээр сонгуулаад уншиж өгөх,
  10. Шувуудын тухай баримт мэдээлэл сонирхуулах,
  11. Сайн уу? Муу юу ? Болох уу? Болохгүй юу ? Зурган сорил

Өөрөөр хэлбэл жижигхэн үзүүлэнгээр ийм олон үе шат, аргыг багтаасан байгаа нь багшийн бүтээлч, санаачлага, арга барил сэтгэл зүтгэлийг харуулж байв. Хэл засалч Наталъя багш асуусан бүрт чин сэтгэлээсээ хариулж, өөрийн биеэр сургалтын орчин хэрэглэгдэхүүнээ үзүүлж, ИЖ БҮРЭН ХИЧЭЭЛ зохион байгуулдаг арга зүйн туршлагаасаа хуваалцсан.

Зураг 3. Красносельский дүүргийн 72 дугаар цэцэрлэгийн хүүхэд хөгжүүлэх, экологийн боловсрол олгох үйл ажиллагаанаас туршлага судлав.

  • 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр:

Энэ өдөр бүх оролцогчид 2-3 хүнтэй дэд багуудад хуваарилагдан дараах чиглэлээр хэлэлцүүлэг, мастер анги/ дадлага/-д хамрагдлаа. Үүнд:

1-р баг: Д.Даваасүрэн, Б.Нямсүрэн нар, Санкт Петербургийн Дижитал технологийн академи дээр зохион байгуулагдсан “Современное образование: Код эпохи в эстафете педагогических поколений”   буюу “Орчин үеийн боловсрол: Сурган хүмүүжүүлэгчийг үе уламжлан төлөвшүүлэх эрин үеийн код” /дэг, жаяг, хэв маяг..../ сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо. Энэ арга хэмжээ хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэг нь багш нарын мэргэжил дээшлүүлэх, сурган хүмүүжүүлэх олон янзын соёл, залуу багш нарыг дагалдуулан сургах /менторинг/ үйл ажиллагааны туршлагын хэлэлцүүлэг, хоёрдугаар хэсэг нь  идэвхтэй сургалтын арга зүй болох “Амжилтын 7 түлхүүр” сэдэвт мастер анги /дадлага/ байв. 

Хэлэлцүүлэгт ОХУ болон Австри улсын багш бэлтгэдэг их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, багш нар оролцож, залуу багш нарын мэргэшүүлэн сургахад менторинг буюу дагуулан сургах, /халамжлан хүмүүжүүлэх/ үйл ажиллагааны ач холбогдол, арга зүйн талаар хэлэлцэв.  Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн, багш нар залуу багш нарыг сурган хүмүүжүүлэгч болгон төлөвшүүлэхэд дагуулах сургах уламжлалт арга зүй чухал гэдгийг, ахмад багш нар болон залуу багш нарын хамтын ажиллагаа, соёл, мэдээллийн солилцоо явагдах замаар багшийн хөгжил явагдах юм гэдэг дээр ерөнхийдөө санал нэгдэж, менторингийг ямар хэлбэр арга зүйгээр явуулбал зохимжтой байж болох талаар саналаа солилцсон. Тус хэлэлцүүлгийг зохион байгуулж буй арга хэлбэр нь нээлттэй хэлэлцүүлэг байсан бөгөөд хэлэлцүүлэгт уригдсан албан ёсны төлөөлөгчид урьдчилан бэлтгэсэн асуудал, хөтлөх асуултын дагуу өөр, өөрийн байр суурийг илэрхийлэх, феналист нь  хэлэлцүүлгийн туршид товчилсон тэмдэглэлийг зураглал, схем байдлаар хөтөлж хэлэлцүүлгээс гарсан шинэлэг, содон санааг дүгнэж, тодотгох зарчмаар явагдаж байв. Бусад оролцогчдод хэлэлцүүлгийн үйл ажиллагааг ажиглах үүрэгтэй оролцож, хэлэлцүүлгийн төгсгөлд төрсөн сэтгэгдэл, саналаа илэрхийлэх боломжийг мөн олгож байсан нь манайд зохион байгуулдаг ихэнх хэлэлцүүлгээс цаг хугацааны хувьд урт,  талуудын байр суурийг тэнцвэртэй сонсож, эргэцүүлэх боломжийг оролцогчдод өгч байгаагаараа давуу талтай байв.

Мастер анги: “Амжилтын түлхүүрүүд” аргачлалыг Санкт Петербургийн багшийн 4 дүгээр коллежийн оюутнууд удирдагч багшийн хамт зохион байгуулсан. Тус аргачлалыг товч тайлбарлая. Үүнд:

  1. Судалж буй асуудыг хэд хэдэн жижиг хэсэгт агуулга, эсвэл арга зүйн хувьд жижиглэн, өртөөнүүдэд хуваана.  Өртөө тус бүр дээр оролцогчдоос асуух асуулт, хариулт бэлтгэн, хариуцах хүмүүс хуваарилагдсан байна. Мөн оролцогчдод хүрэлцэхуйц хэмжээний түлхүүрийн дүрсийг өртөө тус бүрийнх өөр өнгөтэй байхаар бэлтгэсэн байна.
  2. Оролцогчид өртөө бүр дээр нэг удаа очих эрхтэй бөгөөд тус өртөөнд хамаарах асуудлаар өртөө хариуцагч нараас өгсөн даалгавар гүйцэтгэх, асуултад хариулах зэргээр өртөө бүрд амжилттай зочилсныг гэрчлэх түлхүүр цуглуулах зарчмаар анги дотор, тодорхой хугацааны туршид ажиллана.
  3. Зарласан цаг дуусахад оролцогч бүр өөр өөр өнгийн түлхүүртэй болсон байх бөгөөд цуглуулсан түлхүүрийн  өнгө, тоогоор хичээлийн зорилго биелэгдсэн /оролцогч бүр агуулгыг хэр хэмжээнд судалсан/ байдлыг дүгнэнэ. Өртөө тус бүрээс хичээлийн үйл ажиллагаа, суралцагчдын оролцооны талаар дүгнэлтээ хэлэх, оролцогчид мөн өөрт төрсөн сэтгэгдэл, дүгнэлтээ ярих зэргээр нэгдсэн дүгнэлт хийнэ.

Энэ аргачлалын давуу тал нь богино хугацаанд, идэвхтэй үйл ажиллагаагаар хичээлийн агуулгыг судлах боломж олгож байгаад оршиж байна.

2-р баг:  Сургалтын байгууллагын менежментийн шинэлэг туршлагаас судлах зорилгоор арга зүйч Ч.Гажиддулам, Энхцэцэг, Г.Батцэцэг, Б.Баярсайхан нар 1803 онд I Петр хааны зарлигаар үүсгэн байгуулагдсан М.С.Кировын нэрэмжит, Санкт Петербургийн Ойн Техникийн их сургуультай танилцаж, ажил хэргийн уулзалтад оролцлоо.

Ойн техникийн их сургуулийн захирал болон гадаад харилцааны захиралуудтай уулзан БОМСТ болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын төлөөлөл тус их сургуультай дараах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

Тус их сургуулийн зүгээс:

  1. Sustainibility, Green Smart City зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа ба эдгээр төслийн хүрээнд БОМСТ-тэй хамтран Монгол Улсад хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа дурьдав.
  2. Ойн талаарх бусад төслүүд болон ОУ-ын хурлуудад хамтарч оролцох, цаашид хамтран ажиллах боломжуудыг ашиглах талаар ярилцав. 
  3. Тус сургууль нь ОХУ-ын ЗГ-ын тэтгэлэгээр суралцуулах эрхтэй байдаг учраас Монгол Улсаас тус сургуульд элсэн оюунтуудыг тэтгэлэгт хамруулах гарц, боломж байгааг онцоллоо.

Бидний хувьд:


  1. БОМСТ ТББ нь энэ жилээс БОАЖЯ, МУИС-ийн ХШУИС-тай хамтран ОУ-ын “LEAF программ буюу Ойн тухай суралцахуй хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ойн талаарх мэдлэг, мэдээллийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад түгээх чиглэлээр ажиллаж байгаагаа хэллээ.
  2. ОХУ-д амжилттай хэрэгжиж байгаа Sustainibility, Green Smart City зэрэг төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
  3. ОХУ-ын ЗГ-ын тэтгэлгээр оюутан суралцуулах асуудлыг холбогдох мэргэжлийн их, дээд сургуулиудад уламжлахаар боллоо. 

Түүнчлэн тус институт дээр ажиллах хугацаанд музейн үзмэрийг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хэрхэн ашиглах арга зүйтэй танилцлаа. Их сургуулийн дэргэдэх музейг сурагчид үзэх, судлаач, багш нарын лекц, мэдээллийг сонсох зэргээр багаараа судалсан асуудлаа бататгах, бусдаас суралцахад чухал ач холбогдолтой бүтээлч ажил байлаа.

 Зураг 4. М.С.Кировын нэрэмжит, Санкт Петербургийн Ойн Техникийн их сургууль дээр

   

Зураг 5. М.С.Кировын нэрэмжит, Санкт Петербургийн Ойн Техникийн их сургуулийн ойн музейд

3-р баг: Арга зүйч Н.Болормаа, Ч.Жаргал нар Невский дүүргийн 627 дугаар сургууль дээр зохион байгуулагдсан "Хөгжлийн ялгаатай хүүхдийн харилцааны чадварыг хөгжүүлэх" салбар семинарт оролцов. Энэ сургуульд ДЦП, Аутизм, Хавсарсан, Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг.  Семинарийн хичээлийг согог зүйч, хэл засалч, бага ангийн 3 багш хамтран зохион байгуулснаар дараах арга зүйн санаануудыг олж харлаа.  Үүнд:

  • Зурган картаар харилцах /Зурган картаа нэр, үйл үг, тэмдэг нэр, асуух үг зэргээр суурь хуудсаар/ ялгаж өгсөн байна.
  • Хичээлийн хуваарь зургаар хийсэн нь манайхны хийдгээс ялгарах онцлог нь өмнөх, болон дараах хичээл гэж дахин сануулдаг нь хүүхдүүдэд хялбар байдаг.
  • Хайрцганд тухайн судлагдахуунд түлхүү хэрэглэгдэх зүйлийг хийхээр ямар хичээл, үйл ажиллагаа орохоо мэдэж авдаг арга бас байлаа. Жишээ нь бөмөг -биеийн тамир, цифр- математик, халбага сэрээ -хоолны цаг гэх мэт...
  • Зурган картаар захидал бичүүлэх: Картаасаа зургаа сонгож наагаад, найздаа багшдаа захидал бичнэ. Энэ аргаар хүүхдүүд идэхийг хүсч буй зүйлээ зургаар бичдэг гэж багш нар нь танилцуулж байсан.
  • Анги дүүргэлт 5-7, нэг багш, 2 хүмүүжүүлэгч, манайхаар /туслах багш/ харин давхар бүрт 3 туслах ажилтан ажилладаг.

Зураг 6. Зурган картуудаас

ОХУ -д тусгай хэрэгцээт боловсролын систем шинжлэх ухаанд суурилсан, мэргэжлийн багш, судлаач нарыг бэлтгэх үйл явц тогтвортой байгаагийн  зэрэгцээ сургууль цэцэрлэг бүрт хэл засалч, сэтгэл засалч ажилладаг нь хүүхдийн өв тэгш хөгжлийг хангах  нөхцлийг бүрдүүлжээ. Монгол улсад мэргэжлийн индексийн нэрсийн жагсаалтаас согог зүйч мэргэжлийг хасаж, тусгай хэрэгцээт боловсролын багш гэсэн нэршлээр сольсон. Гэтэл ОХУ-д сурдопедагог, теплопедагог, логопед зэрэг мэргэжлийн нэршил хэвээр байгаа нь анхаарал татаж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд /с ограниченными возможностями здоровья (ОВЗ)/, эдгээр хүүхдүүд суралцдаг сургуулиудыг “Тусгай сургууль” гэж нэрлэхээ болиод сургуулийн дугаараар нэрлэдэг болсон нь хүүхдийн эрхийг хүндэтгэж, тэгш хамруулах боловсролыг өргөжүүлэхэд бодит алхам хийжээ.  Мөн сургалтын байгууллагын аюулгүй орчинг бүрдүүлэх, түгээмэл нийтлэг загварыг бий болгоход анхаарч байгаа зэрэг  олон туршлагаас суралцлаа. Олон улсын боловсролын форумд цаашид үргэлжлүүлэн оролцох боломжийг бүрдүүлж, тэгш хамруулах, тусгай боловсролын мэргэжилтнүүдийг туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр оролцоог нэмэгдүүлбэл чухал байна.   1797 онд байгуулагдсан 222 жилийн түүхтэй Орос улсын ууган сургуулийн нэг А.М Герценагийн нэрэмжит Багшийн их сургуульд сурдопедагог-сонсголын бэрхшээлтэй хүүхдийн багш, теплопедагог- харааны бэрхшээлтэй хүүхдийн багш,  логопед – хэл засалч зэрэг нарийн мэргэжлийн багш нарыг бэлтгэдэг. Монгол улсад эдгээр мэргэжлийн боловсон хүчний хомсдолд орсон,тусгай хэрэгцээт боловсролын багш гэсэн ерөнхий мэргэжлээр төгсгөж байгаад анхаарах шаардлагатай гэж дүгнэж байна.

  • 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр:

Сургуулийн өмнөх боловсролын практик үйл ажиллагааны шинэлэг үйл ажиллагааны туршлагаас судлах зорилгоор Красносельский дүүргийн 509 дүгээр сургууль дээр зохион байгуулагдсан “Инновационные практики дошкольного образования” /Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэлийн туршлагууд/  сэдэвт хэлэлцүүлэг, мастер хичээлүүдэд хамрагдав.

Зураг 7. “Инновационные практики дошкольного образования” онол, практикийн бага хурал

Тус бага хурлын дараа Красносельский дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааны туршлагаас судлав.

Зураг 8. Красносельский дүүргийн 89-р цэцэрлэг / хүүхдийн авъяасыг нээн хөгжүүлэх, экологийн боловсрол олгоход эцэг эх, цэцэрлэгийн хамтын ажиллагаа маш чухал/ 

 

 

 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр:

Олон улсын эко сургуулийн сүлжээний 7 удаагийн ногоон туг өргөмжөлт, Пушкинский дүүргийн 552 дугаар сургууль сургуулийн эко сургуулийн хөтөлбөр хэрэгжүүлж буй туршлага судалж, ОХУ-ын боловсролын систем, багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааны талаар дугуй ширээний ярилцлага хийлээ. Энэ өдрийн үйл ажиллагаанаас онцлог зүйлсийг дурдвал:

  • ОХУ-ын багш нар 3 жил тутамд мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд улсын төсвөөр заавал хамрагдах ёстой бөгөөд хүсвэл 3 дахь жилээсээ өмнө төлбөрөө төлөөд хамрагдаж болдог. Багш өөрөө мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөөгөө гаргаад боловсролын яамаараа батлуулсны үндсэн дээр төсөв авч, улсынхаа аль ч өнцөг буланд очиж, өөртөө хамгийн хэрэгцээтэй байгаа сайн туршлага, арга зүйгээс судлах боломжтой байдаг. Мөн манайхтай адил онлайн сургалт ч зохион байгуулдаг туршлага байна.
  • Хүүхдийн урлан бүтээх төвүүд дүүрэг бүрд ажиллаж, төв дээр ирсэн хүүхдүүдийг төрөл бүрийн дугуйлангаар хөгжүүлэхээс гадна сургуулиудад мэргэжилтэн багш нар нь очиж хичээлээс гадуурх ажлуудыг чиглүүлдэг, их сургууль, дунд сургуулийн хамтын ажиллагаагаар мэргэжлийн чиг баримжаа олгох, хүүхдийн авъяасыг илрүүлж, хөгжүүлдэгзэрэг нь үйл ажиллагаа нь манайд хэрэгжүүлмээр сайн туршлага байна гэж оролцогчид онцоллоо.
  • 9 дүгээр анги төгсөж буй сурагчид заавал өгөх 3 шалгалт байдгийг нэрлэвэл математик, орос хэл, гурав дахь нь хүүхэд бүр нэг төсөлт ажил хийж, шалгалтын комиссын өмнө хамгаалдаг гэнэ. Уг төсөлт ажлын шалгуур нь жишээлбэл 5н "П" буюу
    1. Проблема буюу асуудлаа олж тодорхойлсон байдал,
    2. Пути проблема буюу асуудлаа шийдвэрлэх арга замаа зөв тодорхойлсон байдал,
    3. Процесс буюу төслийн үйл ажиллагаа, шинж чанар
    4. Продукт буюу үр дүнд хүрсэн байдал, төслийн бүтээгдэхүүн
    5. Презентация буюу төслийн үр дүнгээ танилцуулж буй байдал зэргийг шалгуур болгон үнэлгээ өгдөг ажээ. Асуудал шийдвэрлэх чадвар төлөвшүүлэхэд хичээлээс гадуурх үйл ажиллагаа, анги удирдсан болон клуб дугуйлан удирддаг багш нар, эцэг эх, сурагчдын өөрөө удирдах байгууллага, хүмүүжүүлэгч (воспитатель) нарын хамтын ажиллагаа маш чухал гэдгийг тус сургуулийн удирдлага, бгш нар онцолж байна.  
  • Энэ сургууль 1600 орчим хүүхэдтэй бөгөөд нэг нийгмийн ажилтан, 2 сэтгэл зүйч ажилладаг. Нийгмийн ажилтан нь эрсдэлт бүлгийн хүүхдүүд рүү чиглэж ажилладаг байна. Бага ангийн сэтгэл зүйч нь хүүхдийн сургуульд дасан зохицох чадварт илүү анхаарч, дунд ангийн сэтгэл зүйч нь насны онцлогт нь тохируулан зөвлөгөө, заслын чиглэлээр ажилладаг байна.

Зураг 9. Байгаль орчны чиглэлийн мэргэжлийн чиглэлүүдийг судлах зурган карт, үлгэр ба цэцэгс тоглоомын картууд /552 дугаар сургуулийн эко клубийн сурагчдын бүтээлээс/

Зураг 10: Төсөлт ажлын тайлан хамгаалалт

 


Сэтгэгдэл
bizcallinglFah
3 сарын өмнө
95.55.51.250
A business card is an integral part of business communication and one of the brand's contact points with the target audience. Therefore, any self-respecting entrepreneur should have it. Given the rather large price range of business card design, it is important to understand what this value depends on. In this article we will talk about the factors that affect the price of business card design. What is the benefit of business cards? Appointment of business cards seems to be clear to everyone. A qualitatively made business card with a bright original design can increase sales and accelerate them, while an incorrect card may be ineffective and generally have a negative impact on the promotion of business and services. What should be the design of an effective business card? No matter how you twist it, but in the design of business cards the priority is information, rather than any pictures-curls. Therefore the design should be such that at a single glance at a business card the person received clear answers to two questions: What does the company have to offer? How do I contact the company? This data must necessarily be on the business card, otherwise it will not make any sense. Well, unless a potential customer can use it as a bookmark. But that's not what we do for business, is it? Other than that information, you have to put it on your business card: a list of services or a profession (beautician, plumber, air conditioning, etc.); contact phone number (or better, several from different operators), plus a city number; e-mail, website, Skype, social networks and other alternative communication channels; company name or full name if the business card belongs to an individual. The task of business cards is to popularize the business, so there is no need to feel sorry for them and give only to the "chosen". This is a mistake made by many entrepreneurs. The business card should work for business, not dust on the shelf. After all, it's just consumable advertising material, which can be easily replenished. Remember that a quality business card increases the profitability of business, expands the range of potential customers and partners. So be sure to create a business card design on the site https://www.bizcallingcards.com, so that your business card favourably differed from competitors and crashed into the memory of clients and business partners. <a href=https://www.bizcallingcards.com>business cards design</a>
Төстэй мэдээ