“Цахим сургалтын материал боловсруулах аргууд” сургалт амжилттай болж өндөрлөлөө

Азийн хөгжлийн банкны "Эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл"-ийн хүрээнд “Цахим сургалтын материал боловсруулах аргууд” сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчдэд 2020 оны 06 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Багшийн хөгжлийн ордны сургалтын танхимуудад зохион байгууллаа.

Азийн хөгжлийн банк, БСШУСЯ-наас зохион байгуулж буй тус сургалтын сургагч багшаар БЗД-ийн 14-р сургуулийн багш Б.Баатархуяг, Ерөнхий боловсролын “Монгол тэмүүлэл” сургуулийн менежер А.Бямбаа, “Нээлттэй сургууль”, “Youtube суваг”, “Багш таны хөгжилд” хуудас хэрэгжүүлэгч Г.Ганпүрэв, “Од” цогцолбор сургуулийн багш Л.Баярсайхан нар ажиллав. 

Тус сургалтад БМДИ-ийн нийт 50 арга зүйч  хамрагдсан бөгөөд "Цахим сургалтын материал боловсруулах", Ухаалаг утас болон AR технологийг сургалтад ашиглах боломж, Сургалтын хэрэглэгдэхүүн видео анимейшин хийх, Powerpoint 2019 оны шинэчлэлтүүдэд суралцаж, бүтээлч презентаци хийх, богино хугацаанд хичээл, хэрэглэгдэхүүн татах, засварлах аргад суралцлаа.

 


Сэтгэгдэл
Одбаяр
4 сарын өмнө
202.5.205.102
Ганпүрэвтээ амжилт хүсье. Мундаг багш шүү.
Д Бямбаа
4 сарын өмнө
202.5.205.102
Мундаг залуучууд шүү амжилт хүсье
Төстэй мэдээ