Манай байгууллагаас иргэд, байгууллагуудад дараах үйлчилгээг үзүүлж байна

Монгол Улын засгийн газрын 2012 оны 180 дугаар тогтоолоор батлагдсан "Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрэм"-д дараах үйлчилгээ, үйл ажиллагааг гүйцэтгэхээр тусгасан байдаг. Үүнд:

2.2. Институт нь өөрийн чиг үүргийн хүрээнд дараахь үйл ажиллагааг явуулна:

        2.2.1. багшийн мэргэжил дээшлүүлэх нөхцөл байдал, хөгжлийн хандлага, эрэлт, нийлүүлэлтийн уялдаа, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд үр дүнгийн үнэлгээ хийх;

        2.2.2. мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг олон улсын хөгжлийн жишиг хандлага, өөрийн орны онцлог, багшийн мэргэжлийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулж үйл ажиллагаандаа мөрдөх;

       2.2.3. улс болон бүс нутаг, боловсролын байгууллагын түвшинд багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх нэгдсэн зохицуулалтыг хангах;

     2.2.4. багшийн мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр орон нутгийн боловсролын байгууллагын удирдлага, тухайн  боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, орон нутгийн түвшинд багш нарын мэргэжлийг ерөнхий боловсролын лаборатори сургуулиудад түшиглэн дээшлүүлэх;

      2.2.5. багшийн мэргэжлийг зайны сургалтаар дээшлүүлэх мэдээлэл, холбооны технологид суурилсан үндэсний сүлжээг бий болгох;

      2.2.6. цахим сүлжээнд суурилсан сургалтын нээлттэй хэрэглэгдэхүүний үйлчилгээг бий болгох;

      2.2.7. багш нарын  мэргэжлийг 5 жил тутамд дээшлүүлэх сургалт зохион байгуулах;

      2.2.8. боловсролын байгууллагын ажилтан, сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх төвлөрсөн болон орон нутгийн сургалтыг зохион байгуулах;

      2.2.9. багш нарын мэргэжлийг дээшлүүлсэн талаархи  бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

     2.2.10. багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хэрэглэгдэх ном, гарын авлага,  зөвлөмж, электрон материалыг бэлтгэх;

     2.2.11. багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх зорилго бүхий  сургалтын хөтөлбөрт үнэлгээ дүгнэлт өгөх, үр дүнгийн мэдээ тайланг авах;

     2.2.12. багш, удирдах  ажилтны мэргэжил дээшлүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, мэргэжил дээшлүүлэх сургалтын чанар, үр дүнд  хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх;

     2.2.13. багш нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх талаар гаргаж байгаа бүтээлч санаачилгыг дэмжих, тэргүүний арга барил, туршлагыг судлан нэвтрүүлэх ажлыг  зохион байгуулах;

     2.2.14. багш бэлтгэх, давтан бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;  

     2.2.15. багшийн мэргэжлийг дээшлүүлэх асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөгөөн, семинар зохион байгуулах;

     2.2.16. гадаад орны ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллаж, багш, удирдах ажилтны мэргэжлийг гадаад орнуудад дээшлүүлэх үйл ажиллагааг  зохион байгуулах;

     2.2.17. багшлах эрх болон мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;

     2.2.18. багшийн ур чадварын уралдаан зохион байгуулж, оны шилдэг багш шалгаруулах.


Сэтгэгдэл
Төстэй мэдээ