Журам
Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтанд мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлт.
Нэг.Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан нь ахлах, тэргүүлэх, зөвлөх гэсэн мэргэшлийн зэрэгтэй байна.
1.1.Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэшлийн ахлах зэргийг дараах шалгуур хангасан ажилтанд олгоно. Үүнд:
1.1.1.Бакалаврын, эсхүл архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр дипломын зэрэгтэй төгсөж, архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулсан архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүйн сургалтад хамрагдаж, үнэмлэх авсан;
2021-01-06 21:06
Хүүхдийн цэцэрлэгийн багш, арга зүйч, удирдах албан тушаал эрхэлж байгаа багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах, мэргэжлийн зэргийг хэвээр хадгалах журам
2020-12-04 15:23
Мэргэжлийн зэрэг олгох, хасах журам.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/812 дугаар тушаалын хавсралт
2020-12-04 15:17
"Багшийн мэргэжил дээшлүүлэх институт"-ийн дүрэм
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
"БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ" БАЙГУУЛАХ ТУХАЙ
2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дугаар 180 Улаанбаатар хот
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийг байгуулсугай.
2. “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
3. “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн бүтэц, орон тоог баталж мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.
4. “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн 2012 оны үйл ажиллагааны зардлыг төсвийн багцдаа зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт, цаашид улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Д.Хаянхярваад тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА
2020-06-12 14:36