Мэдээ

Японд сургалтанд хамрагдсан тухай сэтгэгдэл
“Багшлахуйн арга зүйг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төсөл Монгол улсад маань 3 жилийн хугацаанд хэрэгжээд үр дүнгээ тооцон төслийн тогтвортой байдалд нэлээд анхааран ажиллаж байна. Тийм ч учраас Үндэсний хэмжээнд дахин байгуулагдсан Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчдийг чадавхижуулахад анхааран хамтран ажиллаж төслийн үр дүнгээ “эзэнтэй” үлдээж төслийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх гэж сэтгэл зүтгэл гаргаж байгаад хамт олныхоо өмнөөс болон монголын хүүхэд бүрийг хөгжүүлэх үйлсэд зүтгэж байгаа багш нарын хамт олны өмнөөс талархал илэрхийлмээр байна.
2020-06-04 16:07
Бүгд Найрамдах Солонгос улсын Жинжү боловсролын их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
БМДИ-ийн захирал Ж.Болормаа 2019 оны 10-р сарын 01-нээс 10-р сарын 05 ны хооронд Солонгос улсад ажлын айлчлал хийлээ.Энэхүү айлчлалын хүрээнд Жинжү Боловсролын Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
2020-06-04 16:00
Дорнод аймгийн багш, эцэг эхчүүдээс сэтгэлийн илгээмж илгээжээ
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Теле хичээлийг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж Дорнод аймгийн багш, эцэг эхийн төлөөлөл сэтгэлийн сайхан үг, ерөөлөө бичсэн гар бичмэлийг Теле хичээлийн багийнханд илгээжээ.
2020-06-02 16:43
“МОНГОЛ - СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
Солонгос-Монгол багш солилцооны хөтөлбөр нь Хоёр орны багш нар болон сурагчид харилцан бие биенээсээ суралцан, өөрсдийн соёлоо бусдад танилцуулах боломж олгож байна. Ингэснээр тус бүрийн соёлын талаарх буруу ойлголтуудыг залруулан, шинэ мэдээлэлтэй болж байна. Багш нар туршлага судлан, өөрийн заах аргаа шинэчлэн, бүтээлчээр ажиллаж байна. Сургуулиуд ирж ажилласан багш нарын Солонгос дахь сургуультай харилцаатай болж, хамтран ажиллаж байна.
2020-05-30 22:57
Төрөлжсөн сургалтын хөтөлбөрүүд батлагдлаа
2020 онд төрөлжсөн сургалт зохион байгуулах эрх авсан сургалтын хөтөлбөрүүдийг зарлав.
2020-05-29 15:25
Теле хичээлийн зураг авалт өнөөдөр дууслаа
Энэ долоо хоногт 5 өдрийн турш 1, 2 дугаар улирлын теле хичээлийг бичлээ. Дөрвөн сарын турш нөр их ажил, олон хүний хичээл зүтгэлийн үр дүнд нийт 4097 теле хичээлийг бичиж цэцэрлэг болон сургуулийн сурагчид бүтэн жилийн Теле хичээлийн сантай боллоо. Хоёргүй сэтгэлээр хамтран ажиллсан нийт баг хамт олондоо гүн талархал илэрхийлье.
2020-05-29 09:54
Төрөлжсөн сургалтын эрх авсан байгууллагуудтай уулзаж санал солилцлоо
2020-2021 оны хичээлийн жилд зохион байгуулах төрөлжсөн сургалтын эрх авсан байгууллагуудтай БМДИ-ийн удирдлагууд уулзаж сургалтын зохион байгуулалт болон хөтөлбөрийн боловсруулалт, цаашид анхаарах асуудлаар ярилцаж санал зөвлөмж өглөө. Тухайлбал төрөлжсөн сургалтын хөтөлбөрийг магадлах, дүгнэлт гаргах үйл ажиллагааны явц, сургалт зохион байгуулах эрх зүйн орчин, үндэслэл,  цаашид хамтран
2020-05-27 14:43
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн талархлыг Телевизүүдийн хамт олонд гардууллаа
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулсан “Теле хичээл”-ийг бүтээхэд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан 15 Телевизийн хамт олонд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн талархлыг г
2020-05-26 16:18
Хилийн чанад дахь багш нарын сургалт төлөвлөлтийн дагуу амжилттай үргэлжилж  байна
Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд эх хэл, соёлын хичээл заадаг сургалтын төвүүд, сургуулийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж, тэнд ажиллаж буй монгол багш нарын эрэлт хэрэгцээг харгалзан, цахим сургалт зохион байгуулахад нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажил төлөвлөлтийн дагуу амжилттай үргэлжилж байна.
2020-05-26 15:20
Энэ долоо хоногт 1146 Теле хичээл бичигдэнэ
5 дугаар сарын 25-29-ны хооронд 1146 хичээл бичнэ. Тус хичээлүүд 1,2 дугаар улирлын хичээлүүд юм. Ингэснээр цэцэрлэг болон сургуулийн сурагчид бүтэн жилийн Теле хичээлийн сантай болж байгаа юм.
2020-05-26 09:59
Теле хичээлийн эргэн тойронд-БМДИ
Телевизээр үзүүлж буй хичээлийн ард 700 гаруй хүн нэг баг болон ажиллаж, мэргэжлийн дөрвөн байгууллага арга зүйгээр зөвлөн тусалж байна
2020-05-25 15:47