Ил тод байдал

Нээлттэй ажлын байрны зар
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албаны дарга, 4 арга зүйчийг тус тус сонгон шалгаруулж авна.
2020-08-26 13:45
"Сантехникч, мужааны мэргэжлийн диплом, үнэмлэхтэй /эсхүл дүйцэхүйц ур чадвартай/ 25 хүртэлх насны, санаачлагатай, зөв хандлагатай залуусыг сантехникч-мужааны ажилд шалгаруулж авна
"Сантехникч, мужааны мэргэжлийн диплом, үнэмлэхтэй /эсхүл дүйцэхүйц ур чадвартай/ 25 хүртэлх насны, санаачлагатай, зөв хандлагатай залуусыг сантехникч-мужааны ажилд шалгаруулж авна. Утас: 86127799, 89993949 
2020-08-17 14:54
2019-2020 оны хичээлийн жилд зохион байгуулсан 10 дахь жилдээ ажиллаж буй мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын танхимын сургалтын товч тайлан
БМДИ 2019-2020 оны хичээлийн жилд 25 судлагдахууны чиглэлээр эхний, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг БСШУСЯ-аар батлуулан, хуваарийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 22-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн. Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын бүртгэлийг http://esurgalt.itpd.mn/ онлайн бүртгэлийн системээр 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал авсан ба 7636 багш, удирдах болон бусад ажилтан бүртгүүлсэн. Хөтөлбөрийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 31-ний хооронд 10 дахь жилдээ ажиллаж буй 12 судлагдахууны танхимын сургалтыг зохион байгуулсан. Сургалтад 1187 багш хамрагдахаас 999 багш хамрагдсан буюу 84% ирцтэй хамрагдсан.
2020-06-29 16:09
Зөвлөн туслах ажлын хүрээнд ЕБС-ийн багш, ажилтан болох нийт 128 хүнд хүрч ажиллалаа
2020 оны эхний хагас жилд БМДИ-ээс дараах сэдвүүдээр зөвлөн туслах ажил зохион байгуулсан байна. Багш нарын хичээлд ажиглалт хийж, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх Сургуулийн хөтөлбөр боловсруулах арга зүй Тэгш хамруулан сургах орчин бүрдүүлэх&
2020-06-25 14:11
БМДИ 2020 оны эхний хагас жилд төрийн үйлчилгээг иргэдэд дараах байдлаар хүргэж ажиллалаа
Энэ хугацаанд нийт 14362 иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлснээс 162 иргэнд өргөдлөөр, 349 иргэнд биечлэн, 4983 иргэнд утсаар, 8869 иргэнд цахимаар тус тус мэдээлэл өгч ажиллалаа.  
2020-06-19 11:47
ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН САНАЛ, ДҮГНЭЛТ 
Сангийн яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, "Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл", "Багшийн цалинг нэмүүлэх түр хороо"-ны төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, багш нарын бодит орлогыг нэмэгдүүлэх талаарх холбогдох эрхзүйн баримт бичигт судалгаа хийн ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг танилцуулж байна.
2017-11-09 15:32