Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөр

Багш солилцооны хөтөлбөр | 2014-04-30

p

Солонгос-Монгол Багш солилцооны хөтөлбөр

Бүгд найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотноо 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан Монгол-Солонгосын Боловсрол,  шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны дэд комиссын хоёрдугаар хуралдаанаар Монгол, Солонгосын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тогтсон.

Багш солилцооны хөтөлбөрийн зорилго  нь хоёр улсын сургууль хоорондын хамтын ажиллагаг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхийн хамтаар хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд оршино.

Дэд комиссын хуралдааны шийдвэрээр Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн хэрэгжилтийг яамдын харьяа байгууллага хариуцан хэрэгжүүлэхээр зөвшилцөж, Монголын талаас хөтөлбөрийн хэрэгжилтийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Солонгосын талаас боловсролын олон улсын солилцоог хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий БНСУ-ын ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн орнуудын Боловсролын төв /буюу тус байгууллагын англи хэл дээрх товчлолоор АПСЕЮ/ - д тус тус хариуцуулсан.

Хөтөлбөрийн санхүүжилт:

БНСУ-ын Боловсролын яам нь Багш солилцооны хөтөлбөрийн зардлыг бүрэн хариуцдаг бөгөөд АПСЕЮ-аар дамжуулан Монгол, Солонгос багш нарын сарын тэтгэмж, замын зардал болон тодорхой хэмжээний байрны зардлыг олгодог.

Хөтөлбөрт хамрагдсан байдал:

Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд Солонгосын сургуулиудад 2012 онд 2 үе шаттайгаар нийт 40 Монгол багш, 2013 онд 25 Монгол багш, 2014 онд мөн 25 Монгол багш, нийт 90 багш манай улсаас хамрагдаад байна.  Эдгээр багш нарын 63 нь нийслэлийн ЕБС, СӨБ-ийн багш нар бөгөөд, 27 багш хөдөө орон нутгийн багш нар юм.  Мөн хамрагдсан багш нарыг ажилладаг боловсролын байгууллагуудаар нь ангилвал,  ЕБС-ийн 86 багш /үүнээс тусгай хэрэгцээт боловсролын 6 багш/, СӨБ-ийн 4 багш хамрагдсан байна.

Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монголын сургуулиудад 2012-2014 онд нийт 90  Солонгос багш ирж ажилласан байна.

Зураг.1 Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөрт хамрагдсан Монгол, Солонгос багш нарын тоо

soliltsoo

График.1 Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөрт хамрагдсан Монгол багш нарыг мэргэжлээр ангилан үзүүлсэн график 

soliltsoo1

Зураг.2 Багш солилцооны хөтөлбөрт хамрагдсан аймгууд

soliltsoo2

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?