Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг турших бэлтгэл хангагджээ

Үйл явдлын мэдээ | 2014-05-19

Бага боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг турших бэлтгэлийг хангах зорилгоор БШУЯ-ны  газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон БМДИ, нийслэл, орон нутгийн  боловсролын газар,  аймгийн төвийн ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгийн удирдлага, лаборатори сургуулийн захирлууд оролцсон видео хурал өнгөрсөн бямба гаригт боллоо.

    Энэ үеэр  оролцогчид боловсролын чанарын шинэчлэлийн хэрэгжилт, эрх зүйн орчин, бодлого чиглэл, оролцоо, бага боловсролын шинэчлэлийн хэрэгжилт, шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө  танилцуулж харилцан туршлагаа хуваалцлаа. Мөн  2014-2015 оны хичээлийн жилийн жилд дэвшүүлж буй зорилго зорилтоо танилцуулсан юм.

    Ерөнхийдөө орон нутагт, бүх аймагт боловсролын шинэчлэлийн бодлого жигд хүрч “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн хэрэгжилт  өргөн хүрээг хамарсан. Үүний үр дүнд хүүхдэд өөртөө итгэх итгэл нэмэгдэж сурлагад нь  ахиц гарч байгаа, түүгээр дамжуулан эцэг эхийн оролцоо нэмэгдсэн гэдгийг хэлж байлаа.  Аймаг тус бүр 500, 1000 хүүхдийн тайлан тоглолт хийсэн нь хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлээд зогсохгүй орон нутгийн нэрийг нийтэд сурталчилсан, түгээн дэлгэрүүлсэн томоохон ажил болж өрнөж байгаа аж. Түүнчлэн  хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд хүүхдийн тоо хамаардаггүй юм байна, хүүхэд бүр хөгжиж болдог юм байна  гэдгийг багш, захирлууд төдийгүй эцэг, эхчүүд ойлгож талархалтай хүлээн авах болжээ. Хуралд оролцогчид мөн 2014-2015 оны хичээлийн жилд  Бага боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг турших бэлтгэл хангагдсан гэдгийг хэлж байлаа. 

 

 

 

Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?
Хандалтын тоо
Онлайн хэрэглэгч: 12
Өнөөдөр: 1090
Өчигдөр: 1231
Нийт: 2560639