Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Зүүн бүсийн ЕБС-ийн нийгмийн ажилтнууд “Хүүхэд хамгаалал, эрсдэлт бүлгийн хүүхэдтэй ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтад хамрагдаж байна

Үйл явдлын мэдээ | 2014-05-22

Сургуулийн орчинд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, хүүхдийн эрхийн хэрэгжилт, тэдний хөгжил, төлөвшил, оролцоог хангах, хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, гэр бүл олон нийттэй хамтран ажиллах зэрэг өргөн цар хүрээнд ЕБС-ийн нийгмийн ажилтнууд ажилладаг.

БМДИ-ээс энэ удаад зүүн бүсийн ЕБС-ийн нийгмийн ажилтнуудад “Хүүхэд хамгаалал, эрсдэлт бүлгийн хүүхэдтэй ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.  Тус сургалтад хөдөө орон нутгийн нийт 69 нийгмийн ажилтан оролцож байгаа юм.

ЕБС-ийн нийгмийн ажилтнуудад хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогт тохирсон сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээг үзүүлэх арга зүй, гэр бүлтэй ажиллах, ур чадвараа сайжруулах тулгамдсан хэрэгцээ байгаа нь ажиглалт судалгаанаас тодорхой харагдаж байна. Учир нь нийгмийн орчны сөрөг нөлөө, гэр бүлийн орчин, эцэг эхчүүдийн хүүхэд дээ хайхрамжгүй хандаж байгаагаас шалтгаалж, эрсдэлт бүлгийн сөрөг зан үйлтэй хүүхдүүд нэмэгдэж байгааг БМДИ-ийн сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрын багшийн сургалт хариуцсан арга зүйч Н.Болормаа хэллээ.

Харин нийгмийн ажилтнуудад эрсдэлт бүлгийн хүүхдүүдтэй ажиллахад ихээхэн хүндрэл бэрхшээл тулгардаг байна. Тиймээс энэ удаагийн сургалтын агуулгад "Хүүхэд хамгааллын үндсэн ойлголт, хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэр, илрэх  шинж тэмдэгүүд, үр дагавар", “Сургуулийн нийгмийн ажлын үнэт зүйлс, ёс зүйн асуудал”, "Хүчирхийлэл ба үл хайхрах явдалд өртсөн хүүхдийн гэр бүлтэй ажиллах арга зүй ", "Хорт зуршил хэрэглэдэг  болон  хэрэглэж  болзошгүй хүүхдэд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээ”, "Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн бүртгэл хөтлөх, нөхцөл байдлын үнэлгээ хийх аргачлал",  "Хүүхдийг судлах, оношлох аргууд " "Сэтгэл заслын үйлчилгээ" "Хүүхдийн сөрөг зан үйлийг эерэг болгох аргууд" зэрэг нийгмийн ажилтнуудын хэрэгцээнд нийцсэн олон сэдвүүд багтжээ.

2013 онд хангайн бүсийн нийт 72 нийгмийн ажилтан,  нийслэлийн сургуулиудын 127  нийгмийн ажилтныг сургалтад хамруулж байсан  бол энэ удаад зүүн бүсийн сургуулийн нийгмийн ажилтнуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа юм.

“Хүүхэд хамгаалал, эрсдэлт бүлгийн хүүхдүүдтэй ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь”  сургалт энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.

       Сургалтад хамрагдаж байгаа Хэнтий аймгийн “Тэмүүжин” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан н.Батсайхантай ярилцлаа.

-Тэмүүжин цогцолбор сургуульд зайлшгүй анхаарал тавьж ажиллах хэчнээн хүүхэд байдаг вэ? Та бүхэн тэдгээр хүүхдүүдтэйгээ хэрхэн ажиллаж байна вэ?

-Манай сургуулийн хувьд хөдөө орон нутгаас ирж суралцах хүүхдийн тоо их байдаг.  Мөн эцэг эх нь салсан хүүхдүүдүүдийн тухайд сургууль завсардах хичээл номондоо дургүй болох зэрэг сөрөг үр дагавар олон тохиолдож байна. Тиймээс ийм хүүхдүүдтэй хэрхэн ажиллах тал дээр мэргэжлийн сэтгэл судлаачаас зөвлөгөө авдаг. Тухайлбал манай сургуульд ээж аав нь салсан харин хүү нь айлд амьдардаг нэг хүүхэд бий. Эцэг эхийн зүгээс ямар ч анхаарал халамж үзүүлдэггүй. Тиймээс бидний зүгээс хийж чадах зүйл бол дуртай дугуйлан секцэд нь хамруулж, анги хамт олонтой нь хамт байлгахыг зорьж байна.

-Танай аймгийн хувьд эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд туслах дэмжих тал дээр хэрхэн ажилладаг вэ? ЕБС-ийнхаа нийгмийн ажилтнуудтай хэр уялдаа холбоотой байдаг вэ?

-Хэнтий аймагт “Нийгмийн ажилтны холбоо” гэж байгуулагдсан. Мөн хүүхэд гэр бүл хөгжлийн төвүүдтэйгээ хамтран ажиллахаас гадна бид хамтарсан багаар ажилладаг. Мөн саяхан “Хүүхэд хамгааллын байр”-тай болсон. Тус байранд мэргэжлийн сэтгэл судлаач ажиллаж байна. Тиймээс бид хоорондоо ихээхэн уялдаа холбоотой ажиллаж байгаа.

                                                                                       Бэлтгэсэн: А.Дүүриймаа

 

 

 

Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?
Хандалтын тоо
Онлайн хэрэглэгч: 11
Өнөөдөр: 342
Өчигдөр: 1038
Нийт: 2566283