Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Зөв бурууг ухааруулсан ёс суртахууны хичээл таалагджээ

Хэвлэлийн мэдээ | 2014-06-03

 БШУЯ-аас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаад хоёр дахь хичээлийн жилээ үдэж байна. Бага боловсролын шинэчлэлийн төслийн багийнхны боловсруулсан шинэ хөтөлбөрийг  хот хөдөөгийн нийт 40 сургууль дээр туршин хэрэгжүүлж байгаа.

Уг хөтөлбөрийг туршиж буй нийслэлийн 45-р дугаар сургуулийн бага ангийн хичээлд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өнөөдөр сууж танилцлаа. 45-р сургуулийн хувьд шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллээд нэг жил болж байгаа юм байна. Д.Сарангэрэл гишүүн  хоёр цагийн хичээлд суусны дараа “Багш нарын сургалтын заах арга их өөр болжээ. Багш нар дээрээс заасан хөтөлбөрт баригдалгүй өөрийнхөө  арга барилаар хичээлээ заадаг болсон байна. Миний анзаарч ойлгосноор багш хүүхдийг муу, сайн гэж ялгахгүй,  бие биенийх нь өмнө эвгүй байдалд оруулахгүйгээр их хүндэтгэлтэй найрсаг харьцаж байгаа орчин үеийн энэхүү  сургалт сэтгэлд нийцлээ. Багш шууд заан тулгах биш хүүхдээр өөрөөр нь үйлдэл хийлгэж, тэрийг нь бусад ангийн найзууд нь шүүн зөвлөж, бие биенээсээ суралцдаг болсон байна. Мөн энэ шинэчилсэн хөтөлбөрөөр Ёс зүйн хичээл оруулж туршиж байгаа юм байна. Энэ хичээлээр хүүхдэд багаас нь зөв, бурууг ухааруулж  байгаа нь мэдлэг боловсрол олгохоос илүүтэй ёс суртахуунтай, зөв хүн болж төлөвшүүлэх ач тустай юм байна гэж ойлголоо” гэсэн юм.

Дашрамд дурдахад, шинэчилсэн хөтөлбөрийн агуулгыг салбарын эрдэмтэд болон багш нар хэлэлцээд үр дүнтэй гэж үзсэн учраас ирэх хичээлийн жилээс улсын хэмжээнд бүх бага сургууль энэхүү шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэхээр болоод байгаа юм. Орон нутгууд ч энэ талын бэлтгэлээ базаагаад дууссан, шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэхэд бэлэн болжээ.

 

Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?
Хандалтын тоо
Онлайн хэрэглэгч: 28
Өнөөдөр: 241
Өчигдөр: 1428
Нийт: 2683671