Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

“Хүүхдээс хүүхдэд” арга зүйг туршиж байгаа Ерөнхий боловсролын 20 сургууль туршлагаа хуваалцлаа

Үйл явдлын мэдээ | 2014-06-24

Дэлхийн зөн олон улсын байгууллага, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс хамтран зохион байгуулсан “Хүүхдээс хүүхдэд” арга зүйг сургалтад ашиглах боломжууд ба цаашдын чиглэл үндэсний хэлэлцүүлэг 2014 оны 06-р сарын 19-20 өдрүүдэд болж өндөрлөв. Тус хэлэлцүүлгийн дүнд цаашид 2 байгууллага хамтран ажиллах ажлын төлөвлөгөө боловсрууллаа.

    “Хүүхдээс хүүхдэд” арга зүйг анх 2011 онд Монгол улсын зарим ЕБС-иуд туршиж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар тус сургалтын арга зүй нийт 500 гаруй багш, 8500 сурагчдад хүрээд байгаа гэсэн судалгаа гарчээ. Тиймээс тус хөтөлбөрийг туршиж байгаа багынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сурагчид болоод багш нарт гарсан өөрчлөлт, үр дүнгийн талаар санал, зөвлөмж гаргаж, туршлагаа хуваалцах үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

      Уг хэлэлцүүлэгт 13 аймаг 4 дүүргийн 20 сургуулийн  багш нар оролцсон. Тэдний мэдээллээс харахад багшийн хандлага, харилцаа, арга зүйд өөрчлөлт гарсан, мөн сурагчдын хүмүүжил төлөвшил, сурах хандлагад өөрчлөлт гарсан гэж ДЗОУБ-ийн эрүүл мэндийн үндэсний зохицуулагч Ц.Наранцэцэг хэллээ.

      Дэлхийн Зөн ОУБ-ын “Хүүхдээс хүүхдэд” арга зүйн сургалтад  Хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын багш нараас гадна БМДИ-ийн 5 арга зүйч хамрагдсан юм.  Мөн 2013 оны 8 сард “Хүүхдээс хүүхдэд” арга зүйн 5 өдрийн сургалтыг аймаг, нийслэлийн БГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтэн, тус арга зүйг хэрэгжүүлж буй сургуулийн багш  нарын сургалтыг ДЗОУБ, БМДИ хамтран зохион байгуулж орон нутагт тус арга зүйг хэрэгжүүлэх, сургагч багшийг бэлтгэжээ.

               Тус сургалтын хөтөлбөрийг туршсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ийн 1-р сургуулийн эрүүл мэндийн багш Г.Наранцацралттай ярилцлаа.

41141441141

-Танай сургууль хүүхдээс хүүхдэд сургалтын хөтөлбөрийг туршаад хэчнээн жил болж байна. Сурагчид болоод багш нарт ямар өөрчлөлт гарч байна вэ?

-2011 онд анх ДЗОУБ-ийн үндэсний сургагч багш бэлтгэх сургалтад манай сургуулийн 2 багш мөн сургалтын менежер, захирал гээд нийт дөрвөн хүн хамрагдсан. Тиймээс манай сургууль дээр тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх баг байгуулагдсан. Энэ хөтөлбөр хэрэгжээд 3 жил болж байна. Энэ хугацаанд сурагчид болон багш нарт маш их өөрчлөлт гарсан. Зан харилцаа, хандлага, хичээлийн идэвх, багш нарын заах арга барил гээд тоочоод хэлбэл маш их. Тус хөтөлбөр эрүүл мэндийн хичээлээр дамжуулан хүүхдэд амьдрах ухаанд сургадгаараа онцлогтой юм. Өмнө нь эрүүл мэндийн хичээлийг багш нар төдийгүй хүүхдүүд хоёрдогч туслах хичээл гэж хардаг байсан. Гэтэл эрүүл байна амьдрах ухаантай байна гэдэг хамгийн чухал болохыг бүгд ойлгосон. Хүүхдүүд гэртээ очоод аав, ээж, ах эгчийнхээ шүдийг үзээд цоорсон шүдээ янзлуул, гараа угааж байж хоол унд ид гэх зэргээр эрүүл мэндийн байцаагч шиг л байдаг болсон талаар эцэг эхчүүд хэлдэг. Нэг талаараа томчууд хүүхдүүдээсээ суралцаж эхэлсэн ч гэж хэлж болно.

       Энэ жил манай сургуулийн 4-р ангийн хүүхдүүд “Хоггүй сургууль” болох уриа гаргасан. 9 настай ч гэсэн тэд ямар их хүчтэй ямар их зүйлийг санаачлан хийж чаддаг вэ гэдгийг сургуулийн удирдлагаас эхлээд сумын засаг дарга хүртэх бүхий л шатны хүмүүст харуулж чадсан. Тэд цаасан хогоо цүнхэндээ хийгээд гэртээ аваачиж хаяна. Харин хоёрдогч түүхий эдээ цуглуулаад  сургуулийнхаа үйлчлэгчид өгнө. Үлдсэн хогоо шуудайд хийнэ гэсэн уриалга гаргасан. Ингэснээр 3200 хүүхэдтэй сургуулиас нэг л шуудай хог гардаг болсон. Өмнө нь сургуулийн хогийн цэг дээр маш их хог төвлөрдөг байсан. Харин одоо манай сургууль гадаа хогийн цэггүй болсон. Нэг шуудай хогоо манай сургуулийн үйлчлэгч түр хадгалах цэгт хадгалж байгаад хогийн машинд ачуулдаг.

         Үүний дараа 4-р ангийн хүүхдүүд орон нутгийн иргэдийг өөрчлөхөөр ажиллаж эхэлсэн. Хогийг ялгаж, ангилж хаях хэрэгтэй гэх мэт тэдэнд зөвлөгөө өгсөн. Мөн сумын удирдлагууд манай сурагчдыг хүлээн авч уулзсан. Тэд удирдлагуудтай уулзаад танд миний санал ямар санагдаж байна. Та үүнийг шийдэж чадах уу? Бид нарын санал үнэхээр хэрэгжинэ гэдэгт яаж итгэх вэ? гэж асуусан байсан. Хүүхдүүдийн саналыг хүлээн авч хэрэгжүүлнэ гэдгээ удирдлагууд амласан. Тиймээс сурагчид маань сэтгэл дүүрэн байгаа. Хүүхдүүдийн санал санаачлагаар сумын удирдлагын дэмжлэгтэйгээр Арвайхээр сум нийтийн цэвэрлэгээний өдөртэй болсон. Энэ өдөрлөгт хүн бүр оролцдог.

-Бага ангийн хүүхдүүдээс гадна ахлах дунд ангийн хүүхдүүдээс ямар санал санаачлаг гарч байна вэ?

- 3,4-р ангийн сурагчид ахлах ангийнхандаа нөлөөллийн ажил хийсэн юм. Энэ ажлын хүрээнд бага ангийнхан ариун цэврийн өрөөнд ороход цонхгүй харанхуй байдгаас их айдаг талаараа ахлах ангийн ах эгч нартаа ярьсан. Харин 11-ийн нэг бүлэг амралтын өдрөөр ирээд гадаа ариун цэврийн өрөөнд цонх, салхивч хийгээд цэвэрлэсэн нь бага ангийнхандаа барьсан том бэлэг байсан юм. Үүний дараахан манай сургууль 3 жил “Хүүхдээс хүүхдэд” арга зүйг нэвтрүүлснээр ямар үр дүн гарсан талаараа анги бүр тайлангаа тавьсан. Хүүхдүүд ямар их зүйл хийж , ямар ихийг өөрчлөж чадсаныг сонсоод нүдэнд нулимс дүүрч байсан. Энэ бол “Хүүхдээс хүүхдэд” сургалтын арга зүйн онцлог ач тус гэж хэлмээр байна. Өмнө нь эрүүл мэндийн хичээл туслах хичээлд л ордог байсан. Тэгвэл одоо эрүүл мэндийн хичээл хамгийн үнэ цэнтэй хичээл болсон.

411441

            Child to child буюу “Хүүхдээс хүүхдэд” арга зүйг манай ЕБС-ийн 20 гаруй сургууль туршаад байна. Тус арга зүйг дэлхийн 70 гаруй улсын ЕБС болон СӨБ-ийн байгууллага Эрүүл мэндийн хичээлд заах үндсэн сургалтын арга зүй болсон төдийгүй, сүүлийн 30 жил тасралтгүй хэрэглэж байгаа юм байна. Тус аргачлалын материал албан ёсны эрхтэйгээр 30 оронд орчуулагдан хэрэглэгдэж байгаа бөгөөд жил бүр нэг сая хүүхэд уг арга зүйгээр ЭМ мэдлэгээ олж авдаг гэсэн судалгаа гарчээ.  Тус арга зүйн онцлог нь:

-       Суралцах хөгжих үйл явцад хувь Хүүхдийн өөрийн оролцоог чухалчилдаг

-       Сурсан мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэх боломж олгодог

-        Хүүхдийн үзэл бодол, саналыг үнэлдэг, ингэснээрээ тэд хариуцлагатай иргэн болж төлөвшдөг

-       Хүүхдийн насны онцлогт нийцсэн хүүхэд өөрөө хийж чадах хөгжилтэй аргаар хичээлээ явуулснаар хүүхдийн ур чадвар, өөртөө итгэх итгэлийг өсгөж байдаг.

-       Хүүхэд өөрт нь болон гэр бүл, хөгжилд нь хамаатай эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдэхэд идэвхтэй санаачлагч, дэмжигч, хөтлөгч байх боломж олгодог

-      Суралцах явцад хүүхэд бүрийн харилцах, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах, багаар ажиллах, бусдыг болон өөрийгөө хайрлах, бусдад туслах.... зэрэг олон чадваруудыг дэмжин хөгжүүлж байдаг гэх зэрэг олон давуу талуудыг дурдаж болно. 

                                                                               Бэлтгэсэн: А.Дүүриймаа

 

Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?
Хандалтын тоо
Онлайн хэрэглэгч: 13
Өнөөдөр: 85
Өчигдөр: 843
Нийт: 2687620