Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Х.УУГАНДУЛАМ: ХҮҮХДҮҮД ӨӨРТӨӨ ИХ ИТГЭЛТЭЙ БОЛДОГ ЮМ БАЙНА

Хэвлэлийн мэдээ | 2014-09-18

2014-2015 оны хичээлийн жилээс орон даяар "Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр" хэрэгжиж эхэлсэн. Хичээлийн хөтөлбөр, сурах бичиг, үнэлгээ гээд цогцоороо шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхлээд хоёр долоо хонолоо. Энэ хугацаанд ямар үр дүн гарч байгаа талаар Дундговь аймгийн Хулд сумын ЕБС-ийн бага ангийн багш Х.Уугандуламаас тодрууллаа. 

- Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр  өмнөхөөсөө онцлогтой тал нь  юу байна?

- Юун түрүүнд багш заах аргаа өөрчилж байна. Үүний тулд сургалтын хэрэглэгдэхүүнүүдээ бэлдэж байна. Хичээлээ хүүхдүүдэд сонирхолтой, ойлгомжтой байлгах, хамгийн гол нь тэдний хичээл дэх оролцоог нэмэхийн тулд энэ бүхнийг хийж байна. Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн гол зорилго энэ. Хүүхэд байгалиасаа л сурах, мэдэх хүсэлтэй байдаг. Тиймээс багш сурахад нь туслах арга барил эзэмшиж байна. Яаж сонирхлыг нь татах, яаж ойлгуулах вэ гээд л. Энэ мэтчилэн хуучин сургалтын арга хөтөлбөрөөсөө тэс өөр. Наад зах нь энэ шинэ хөтөлбөрийн дагуу хичээлээ хэрхэн явуулах тухай багшид зориулсан зөвлөмж, сурах бичгээ дагаад багшийн ном хүртэл ирлээ шүү дээ. Өөрөөр хэлбэл багш хүүхдүүддээ сурах бичгээ өгөөд өөрөө багшийн номоо бариад цөм хөтөлбөрийнхөө дагуу хичээлээ явуулна. Энэ хичээлийг хэрхэн яаж орох, багш хэрхэн заах гэх мэт бүх л зүйл энэ номнууд дээр байна. Үүнийг бол багш бид маш том дэвшилттэй алхам гэж бодож байгаа. Өмнө нь бид чинь сурах бичгээ харж байгаад л одоо энийг, дараа тэрийг гээд л заадаг байлаа шүү дээ.   

 

Хэдийгээр үр дүн нь шууд харагдах болоогүй ч гэлээ хичээл эхлээд хоёр долоо хонолоо. Шинэ хөтөлбөрөөр хичээллэхэд ямар нэг өөрчлөлт ажиглагдав уу?

- Бид ч бас тийм хүлээлттэй ажиллаж байна. Хүүхдүүдээ ажиглаад л. Тэгээд сүүлийн долоо хоногоос нэг зүйл л илт мэдрэгдэж байна. Хүүхдүүд өөртөө итгэлтэй болдог юм байна. Хоорондоо ярилцаад хамтраад хичээллэхээр хүүхдүүд илүү чөлөөтэй сэтгэж, бодож, танин мэдэх хүсэл нь илүү болдог юм байна. Улмаар хичээлдээ оролцох идвэх сайжирч байна. Ядаж л хуучин шигээ "би буруу хийчихсэн байх" гээд дуугүй суухгүй байна шүү дээ. Энэ бас шинэ үнэлгээтэй ч холбоотой. Багш хуучин хүүхэд алдсан л бол "чи муу байна" гээд л хэлчихдэг байсан. Одоо шинэ үнэлгээгээр бол хүүхдэд урам л өгөөд байгаа юм чинь. Тэгэхээр хүүхдүүд багшаас айх биш багштай ярилцах ёстой юм байна. Би жаахан л хичээвэл багшийн хэлдгээр удахгүй бүгдийг чадах юм байна гэдэг итгэл төрж байна. Манай ангийн нэг хүү байдаг юм. Хичээлийн идэвх муутай, их ичимхий. Тэр маань хүртэл улам өөртөө итгэлтэй болоод, хичээлдээ идэвхтэй болох шинжтэй байгааг харахаар багш хүний хувьд их баярлаж байгаа. Гэхдээ л боловсролын салбар бусад салбаруудаа бодвол өссөн, уруудсан үр дүн нь дор хаяж 10 жилийн дараа харагддаг. Шууд л нэг хөтөлбөр хэрэгжүүлээд босоод ирдэг юм биш. Энэ бол ганц сургуулийн, багшийн, сурагчийн асуудал биш болохоор тэр шүү дээ. Энэ нийгмийн хөгжил, гэр бүлтэй шууд холбоотой. Ямар ч байсан хөгжих суурь шат нь тавигдаж л байна. Нийгэм ч үнэхээр хурдацтай өөрчлөгдөж шинэчлэгдэж байна. Энэ шинэ хөтөлбөр ч үнэхээр сайн үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байгаа.

- Ямар сайн үр дүн гарна гэж?

- Хүн болох багаасаа гэдэг. Бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр хүүхэд бүр  ёс суртахуунтай, зөв дадал хэвшилтэй, сурах  хүсэл эрмэлзлэлтэй болно. Энэ бол зөв хүн байхын эхлэл. Бидний гол зорилго бол олимпиадын хэдэн аварга төрүүлэхийг нэн тэргүүнд тавих биш ангидаа байгаа нийт хүүхдүүдээ зөв хүн болгож төлөвшүүлэх гэж ойлгож байгаа. Улс эх орноо ёс суртахуунтай, өөртөө итгэлтэй, бие даан шийдвэр гаргах чадвартай, авьяаслаг, чадварлаг иргэнээр дүүргэвэл ямар сайхан байх вэ. Тэр л багшийн бахархал шүү дээ. Өнөөдөр ямар багш хамгийн аз жаргалтай вэ гэвэл шавь нар нь зөв хүмүүжиж, амжилттай сайн ажиллаж, сайхан амьдарч яваа багш л аз жаргалтай байдаг шүү дээ.        

 

 

 

Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?
Хандалтын тоо
Онлайн хэрэглэгч: 22
Өнөөдөр: 415
Өчигдөр: 1578
Нийт: 2597952