Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

БНХАУ-д туршлага судаллаа

Хамтын ажиллагаа | 2017-05-25

БНХАУ-ын боловсролын шинэ бодлого, түүний хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, туршлагаас нь суралцах, улмаар хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжүүлэх зорилгоор БМДИ-ийн захирал А.Туяагийн ахалсан 15 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Жиансу мужийн Хаймен хотод 2017 оны 5 дугаар сарын 06-12-ны өдөр сургалтад хамрагдсан байна. Тус сургалтын баг яамны харьяа лаборатори сургуулиудын захирал, БМДИ-ийн арга зүйчдээс бүрджээ.

haimen4

Сургалтыг “Шинэ Боловсрол” зөвлөлийн дарга,  Хаймен хотын Боловсролын газрын дарга Шү Син хай, Шинэ боловсролын сургалтын төвийн захирал Юн Ү нар сургалтыг удирдан зохион байгуулав. Хоёр талаас тохиролцсон хөтөлбөрийн дагуу Хаймен хотын Боловсролын газар, Шинэ боловсролын төвийн удирдлага, мэргэжилтэн, сургуулийн удирдах ажилтнуудын заасан Шинэ боловсролын үзэл санаа, багш нарын мэргэжил дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, үнэлэх; сургуулийн соёл бий болгох, захирлын манлайллыг дэмжих зэрэг сэдвээр 30 цагийн лекц хичээлд оролцож, Баочан ахлах сургууль,  Жун Нань Дун жоу олон улсын ахлах сургууль, Хөл бөмбөгийн төрөлжсөн сургалттай сургууль болон “Дун Пан”  сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн үйлдвэртэй танилцав.

haimen 1

 

haimen 2

Манай өмнөд хөрш боловсролд шинэчлэл хийж, амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд  Хаймен хотын Боловсролын газар, Шинэ боловсрол сургалтын төвийн удирдах ажилтнууд “Боловсрол бол аз жаргалтай амьдралын үндэс”, ” Сурагчийг баяр баясгалантай суралцдаг элч болгох нь”,  “Багш бүрийн мэргэжил дээшлүүлэх, тэднийг баяр баясгалантай болгох”,  “Сургуулийн соёл”, “Сургуулийн шинэ соёлыг бий болгох нь” зэрэг сэдвээр уншсан лекцнь Хятад улсын боловсролын салбарт хийгдэж байгаа шинчэлэлийн үзэл санаа, тухайлбал боловсролын майнлайллыг нэмэгдүүлэх, “шинэ боловсрол”-той иргэдийг бэлтгэх зорилтын хүрээнд багшлах арга барил, сурагчдын сурч, амьдрах дадал хэвшил, сургуулийн соёл, судалгааны ажилд томоохон өөрчлөлт хийж байгааг танилцуулахад чиглэж байв.

haimen 3

haimen 6

2000-аад оноос Хятадын боловсролд хийгдэж байгаа шинэчлэлийн хүрээнд Хаймен хот “Шинэ боловсрол" туршлага хуримтлуулсан нь Жиансу мужид төдийгүй Хятад улс даяар түгээн дэлгэрч байна. “Шинэ боловсрол”- хүний сайн сайхан, аз жаргалтай амьдралд боловсрол чухал гэсэн үзэл санаанд суурилсан бөгөөд “Боловсрол бол аз жаргалтай амьдралын үндэс” (“How to live a happy and whole education life”) гэсэн түлхүүр үгээр энэ санааг илэрхийлдэг аж. Шинэ боловсролын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2003 оноос туршилт судалгаа хийж, жил эрдэм шинжилгээний олон удаагийн хурал зохион байгуулжээ. Шинэ боловсролын үзэл санаа нь БНХАУ-ын 11 хот, 113 мужийн 3000 гаруй багш, 320000 сурагчид хүрээд  байна. 2010 онд Шинэ боловсрол нийгэмлэг байгуулагдаж, 2013 оноос багш нарын мэргэжил дээшлүүлэх төвтэй болсон. Хаймен хотын Шинэ боловсролын туршлага Жиансу муж төдийгүй Хятад улс даяар нэвтэрч 500 мянган багш тус төвд сурч, туршлага судалсан байна.

Шинэ боловсролын төвөөс “Сургалтад ашиглах зуун дуу”, “Сургалтад ашиглах  алдартай зуун зураг”, “Бага сургуульд унших зуун ном” гэх мэтээр сурагчдын бага, дунд, ахлах сургуульд суралцах хугацаанд хичээлээр болон хичээлээс гадуур заавал судлах бүтээлийн жагсаалт гаргаж, хэрэгжүүлэх арга зүйг багш нарт зөвлөдөг байна.

Хятад улсын бага, дунд, ахлах сургуулиуд улсын хэмжээнд нэг сургалтын төлөвлөгөө мөрддөг бөгөөд нийт цагийн 80 хувьд улсын хэмжээнд заавал судлах нэгдмэл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бол 20 хувьд нь орон нутаг,  сургуулийн хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Сургуулиуд өөрсдөд оногдож байгаа энэ 20 хувийн хөтөлбөрт ихээхэн анхаарч, тус тусын онцлогтой хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд ихээхэн анхаардаг аж. Энэ нь сургууль бүрд өөр өөрийн онцлогтой хөгжих боломжийг олгодог байна.

БНХАУ-д  бага, дунд, ахлах сургуулийн багш нар таван жил тутамд 350 гаруй цагийн агуулга судалж,  мэргэжлээ дээшлүүлдэг бөгөөд нэг жилд 72 цагийн сургалтад хамрагддаг. Үүнийг хуулиар зохицуулсан байдаг. Багшийн мэргэжил дээшлүүлэх ажлын цөм нь багшийн хандлага, сэтгэлгээнд өөрчлөлт оруулахад чиглэж, тэдний хөгжилд дэмжлэг үзүүлсэн цахим хуудас ажиллуулдаг нь манай байгууллагаас багшийн хөгжлийн талаар баримталж байгаа бодлого, зорилго, үйл ажиллагаатай ойр, төстэй гэж үзэхээр байна.   

Сургалтын хугацаанд сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн “Дун Пан” үйлдвэрт очсоноор хүүхдийн сэтгэлгээ хөгжүүлэх,  байгалийн болон гарын доор материал ашиглан хийж болох олон төрлийн сургалтын хэрэглэгдэхүүний санааг олж авсандаа захирлууд олзуурхаж байлаа.     

haimen 5

Ийнхүү хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдсанаас гадна багийн ахлагч А.Туяа өөрийн улсын багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцооны талаар товч мэдээлэл хийж, багшийн мэргэжил дээшлүүлэх онлайн сургалтын талаар санал солилцов. Мөн сургалтын  хаалтын арга хэмжээнд А.Туяа захирал цаашдын хамтын ажиллагааны талаар дараах санал тавив. Үүнд:

1.    Сургуулийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, сургуулийн соёлыг бүрдүүлэх, захирлын манлайллыг нэмэгдүүлэх, сургуулиуд өөрийн онцлогтой хөгжих,сургуулийн гадаад дотоод орчныг тохижуулах талаарх Хаймен хотын Шинэ боловсролын туршлагыг судлах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах, хоёр орны ерөнхий боловсролын дунд сургуулиудын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах.

2.    БНХАУ-ын Хаймен хотын боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх төв, Монгол улсын БСШУСЯ-ны харьяа БМДИ хамтын ажиллагааны гэрээ байгуулж, байгууллагыг чадавхжуулах, орчин нөхцөлийг сайжруулах, багш, сургуулийн удирдах ажилтныг харилцан солилцох 

Дашрамд танилцуулахад, Жиансу мужийн Хаймен хот нь Хөх мөрний эрэгт  мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, зөөлөн уур амьсгалтай, байгаль цаг агаарын тааламжтай бүсэд оршдог. Нэг сая орчим хүн амтай хот.  Хөгжлөөрөө БНХАУ-д 8 дугаарт, мөн дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээ 1100 юань. Тус хот нь Ажил мэргэжлийн дээд сургууль 1, ахлах сургууль 6, бага, дунд сургууль 30 гаруй, 50 цэцэрлэгтэй. Нийт 100 000 орчим суралцагчтай.

Энэ удаагийн сургалт нь Монгол, Хятад хоёр орны соёлын харилцаа, ялангуяа боловсролын хувь нэмэр оруулсан, өөрийн орны боловсолын шинэлэлийн үзэл санаа, үйл явцыг харьцуулан үзэх боломж олгосон үр дүнтэй ажил боллоо.

 

 

 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?