Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

“STEM  боловсролыг бага ангийн сурагчдад эзэмшүүлэх арга зүй”сургалт зохион байгуулагдаж байна

Төрөлжсөн болон захиалгат сургалт | 2017-06-06

/Гэрэл зургийг Braintime Education Center Mongolia пэйж хуудаснаас / 

2017 оны 06 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй энэ удаагийн сургалтын зорилго нь STEM сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглан бага ангийн сурагчдад STEM боловсролын суурийг тавих, математик, байгалийн ухааныг сонирхон судлах эрмэлзэл, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг бүтээлчээр ашиглах талаар бага боловсролын багш нарт онол, арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршиж байна.

Энэхүү сургалтын эхлэл болгож 2017 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотод үндэсний 120 сургагч багшийг бэлтгэсэн бөгөөд дараагийн шатны сургалт буюу орон нутгийн бага боловсролын нийт багшийн 30 орчим хувьд сургалт зохион байгуулж байна.

pic001

Зорилго: Бага боловсролын багш нарт STEM сургалт зохион байгуулах арга зүйн чадамж олгох

Зорилт:

·         STEM  боловсролын тухай мэдлэг, ойлголттой болох

·         Artec, fishertechnik хэрэглэгдэхүүнүүдтэй танилцаж, сургалтад хэрэглэх чадвартай болох

·         Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрүүдээр эзэмших чадварууд ба STEM  боловсролын интеграц, холбоог ойлгох

Сургалтад оролцогчид:

Монгол улсын төрийн өмчийн нийт сургуулийн бага боловсролын 3572 багш, сургалтын менежерүүд /нийт багш нарын 33%)

Сургалт зохион байгуулагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,    Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Сургалтын хугацаа: 2017 оны 06 дугаар сарын 05-08, 4 өдөр

Сургалтын хэрэглэгдэхүүн: Fishertechnik, ARTEC компанийн угсардаг блокууд,  жишиг хичээлийн төлөвлөлт, PPT мэдээлэл, сургалтын гарын авлага, ажлын хуудас, танилцуулах видеонууд, сургагч багшийн гарын авлага

 pic002

Монгол улсын “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн зорилгыг “хүүхэд бүрийг эх хэл үндэсний соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл аж төрөх зөв дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллаж, амьдрах чадвартай иргэн болж төлөвшихөд чиглэсэн сургалт үйл ажиллагааг зохион байгуулна” гэж томьёолсон байдаг. Тус зорилгын хүрээнд STEM боловсролын сургалтын хөтөлбөрийг бага боловсролын сургалтад нэвтрүүлснээр,  бага боловсролын нийт суралцагчид математик, байгалийн ухаан, технологи, бусад хичээлүүдээр эзэмшсэн мэдлэгээ бодит хэрэглэгдэхүүн ашиглан бататгах, байгалийн юмс, үзэгдлийн учир шалтгаан зүй тогтол, хуулийг туршилтын үндсэн дээр ойлгох, сонирхож, шинжлэн судлах, багаар хамтран ажиллах, бие даан сурах арга барилаа хөгжүүлэх,  бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх чадвараа хөгжүүлэх боломжтой юм.

 

STEM(Science, technology, Engineering, Math) гэдэг нь байгалийн ухаан, технологи, инженерчлэл, математик гэсэн 4 үгийн товчлол юм. Дэлхий нийтэд математик болон шинжлэх ухааны мэдлэгээ ашиглан тулгамдсан асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, багаар ажиллах, технологи хэрэглэх чадвартай буюу STEM боловсролтой ажиллах хүчний хэрэгцээ эрс өсч байна. Иймд өндөр хөгжилтэй орнууд STEM боловсролыг шинэ мянганы иргэдийн боловсрол хэмээн үзэж, СӨБ-оос эхлэн ЕБС-ийн бүх шатанд, цаашлаад дээд боловсрол, насан туршийн боловсролын хүрээнд STEM сургалтыг хэрэгжүүлж байна. STEM сургалт нь онол, практикийг уялдуулан, хичээлүүдийг хооронд нь уялдаа холбоотой заах, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, багаар ажиллуулах, асуудлыг шийдвэрлэх чадварт сургах сурагч төвтэй сургалтын нэгдмэл арга зүйд үндэслэдэг.

Бага боловсролын 1-4 дүгээр ангид Япон улсын ARTEC компаний үйлдвэрлэсэн 2 багц хэрэглэгдэхүүн, 5 дугаар ангид ХБНГУ-ын Fishertechik компаний багц хэрэглэгдэхүүнийг нийт сурагчдад хүртээмжтэй байхаар сургуулиудад хуваарилан олгоод байна. Эдгээр сургалтын хэрэглэгдэхүүн нь хүүхдийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, урт удаан хугацаанд ашиглах боломжтой, олон эд ангиудаас бүтсэн, угсарч салгахад хялбар, үл хөдлөх болон хөдөлгөөнт зохиомж, машин, механизмуудын загваруудыг хүртэл бүтээж болдог зэрэг олон давуу талтай юм.

Цаашлаад, STEM сургалтын  үндсэн зорилго нь сурагчдад багаас нь тогтвортой хөгжлийн боловсролын зарчмыг баримтлан суралцах арга барилд сургаж, насан туршийн боловсролын үндэс суурийг бий болгоход чиглэдэг байна.

 

 
Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?