Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

БМДИ эхний хагас жилийн ажлаа тайлагналаа

Үйл явдлын мэдээ | 2017-06-14

IMG_0288

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг  дэмжих үйлчилгээг  мэргэжил, арга зүйн  нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь 2017 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэж тайлангийн хурлаа зохион байгууллаа. 

Энэхүү хурлаар  БМДИ-ээс 2017 оны 1-р хагас жилд зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний үр дүнтэй танилцах, цаашид хэрэгжүүлэх болон сайжруулах ажлын талаар хэлэлцэх зорилго тавьсан бөгөөд сургалтын 5 алба, төлөвлөлт мониторингийн 1 алба, захиргаа аж ахуйн хэлтэс тус бүр өөрийн ажлаа тайлагнаж санал дүгнэлтээ танилцуулан, цаашид анхаарах, сайжруулах ажлаа нээлттэй хэлэлцсэнюм.

IMG_0270

Мөн энэ удаагийн тайлангийн хурлын нэг онцлог нь албад өөрсдийн хагас жилийн ажлын үр дүнгээр үзэсгэлэн гаргасан. Сургалт, судалгааны ажлууд, хэвлэмэл материал, ном гарын авлагууд дэлгэгдсэн бүтээлч үзэсгэлэн гаргаснаар арга зүйч, мэргэжилтнүүд хоорондоо туршлага солилцох, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх бас нэг боломжийг  нээж өглөө.

IMG_0230

БМДИ-ийн 1, 5, 10 дахь жилийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтууд 5 сарын 30-наар дуусгавар болсон. Урьдчилсан дүн мэдээгээр 4920 багш, 680 удирдах болон бусад ажилтнууд нийт 5600 багш ажилтан сургалтад хамрагдаж ирц 96 хувьтай гарсан байна.

Дараагийн хагас жилд  БМДИ нь үндэсний хэмжээний томоохон төрөлжсөн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?