Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

  Хүүхдийн элч хөгжмийн зохиолч, БМДИ-ийн арга зүйч С. Батболдын  “хүүхдийн дууны үндэсний их наадам

Үйл явдлын мэдээ | 2017-06-14

Хүүхдийн дууны нэрт зохиолч, БМДИ-ийн арга зүйч Соронзонболдын Батболдын “Дууны наадам” Өвөрхангай аймагт аймагт зохион байгуулагдаж байна.

18921772_655909047938033_5201311085920733052_n

Тодруулбал, энэ сарын 12-21ны өдрүүдэд болох “Миний дотны найзууд” хүүхдийн дууны үндэсний их наадамд дөрвөн зүг найман зовхисоос хүүхэд багачууд хүрэлцэн ирж ая дуугаа өргөх бөгөөд, мэдээж С.Батболд багшийн зохиосон дуу хөгжим эгшиглэх юм.

Энэхүү наадмыг ТВ9 телевизийн “Лоолойгийн найзууд” нэвтрүүлэг очиж бүрэн бичлэг хийх аж. Наадмын ерөнхий зохион байгуулалтыг Монголын дуу хөгжмийн багш нарын холбоо хийх бөгөөд Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, БСУГ, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газар хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд БМДИ мөн дэмжиж ажиллах юм.  Наадам сургуулийн өмнөх боловсрол ба бага боловсрол, дунд ангийнхан гэсэн 2 ангиллаар явагдана.

Соронзонболдын Батболд буюу хамт олондоо СоБА хэмээх авгайлагддаг БМДИ-ийн арга зүйч, хүүхдийн элч хөгжмийн зохиолч, АБТА,СТА багш Соронзонболдын Батболд нь 1984 оноос Монголын Хүүхдийн Ордны найрал дуу, хөгжмийн багшаар ажиллаж байх үеэс уран бүтээлийн гараагаа хүүхдэд зориулсан дуугаар эхэлсэн.

Тэр цагаас эдүгээ хүртэл 30 гаруй жил хүүхдэд зориулсан хөгжмийн зохиол туурвиж байна. Тэрээр нийт 160 гаруй дуу бүтээхийн зэрэгцээ “Хурдан том болохсон”, “Анхны хайр” зэрэг хүүхдийн киноны хөгжим бичсэн.

15109589_561414387387500_8853960175717316828_n

Мөн “Гэгээн муза 2011” наадамд “Солгой харандаа хүүхдийн дуулалт жүжиг бичиж хүүхдийн шилдэг хөгжмийн зохиолчоор шалгарсан. МҮОНТВ болон бусад телевизүүдийн хүүхдийн нэвтрүүлгийн эхлэл дуунуудыг бичсэн бөгөөд

МҮОНР-ийн алтан сан хөмрөгт түүний бичсэн олон дуу хадгалагдан буй. С.Батболдын бичсэн дуунуудаас “Дэлхийгээ би мэднэ”, “Цасхан”, “Бага ангийн багшдаа баярлалаа”, “Миний ээж”, “Олуулаа”, “Миний дотнын найзууд”, “Говийн өглөө”, “Багачуудын ордон” зэрэг дуунууд нь үе үеийн хүүхэд багачуудын дуулах дуртай дуу болжээ. С.Батболд багш одоо ч хүүхдийн дуугаа зохиосоор байна. “Сайн байна уу? Цэцэрлэг минь” нэртэй 2015 онд гаргасан 12 шинэ дуутай цомог нь цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дуулах дуртай дуунууд болон дуулагдаж байна. Өөрийнхөө зохиосон дуунаасаа шилмэл зуун дуутай  “Уярлын долоон эгшиг” номоо 2016 онд гаргасан. Энэхүү ном нь хүүхдийн хөгжмийн боловсролд болон хөгжмийн багш нарын сургалтын гарын авлага болон ашиглагдаж байна.

С.Батболд нь зөвхөн хөгжмийн зохиолч төдийгүй хүүхдийн авьяас билгийг хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг. Үүний үрээр урлаг соёлын салбарт нэрд гарсан олон шавь төрүүлсэн багш хүн юм. Гитарчин Б.Өлзий-Орших/Өөжгий/, Хөсөгтөн хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Г.Ариунболд, Никитон хамтлагийн гитарчин Саруулсайхан, Цогтбаяр, бөмбөрчин Золбоо... гээд олон шавь нарыг нь нэрлэж болно.

Мөн хүүхдийн хөгжмийн боловсролыг хөгжүүлэхэд өөрийн мэдлэг оюунаа зориулж, ЕБС-н хөгжмийн боловсролын хичээлийн сурах бичгүүдийг зохиох багийн ахлагчаар ажиллаж байсан. Одоо хөгжмийн зохиолч, багш С.Батболд нь Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтид хөгжмийн боловсрол хариуцсан арга зүйчээр ажиллаж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэгийн хөгжмийн багш нарыг хүүхдэд хөгжмийн боловсрол олгох тал дээр хэрхэн шинэлэг арга зүйгээр дэмжлэг үзүүлэн ажиллахад анхааран ажиллаж байна.

МУСТААБТА, Хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн дээд шагналт, Хүүхдийн элч Хөгжмийн зохиолч Соронзонболдын Батболдын уран бүтээлийн жагсаалтыг харахыг хүсвэл BUTEELIIN JAGSAALT-д дараарай.

 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?