Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

  “Тогтвортой хөгжил- Сургуулийн өмнөх боловсрол” улсын зөвлөгөөн- Монгол улсын хэмжээнд бүлэг дүүргэлт 33,2 хувьтай байна  

Үйл явдлын мэдээ | 2018-01-08

IMG_1358

Боловсролын чанар, хүртээмж, эрх зүйн орчин, хүүхдийн хөгжил, аюулгүй байдал, багшийн хөгжил, үнэлэмжийн асуудал нь дан ганц боловсролын салбарын асуудал биш нийгмээрээ хэлэлцэж шийдэх асуудал хэдийнээ болсон билээ..

 Тэгвэл “Тогтвортой хөгжил-Сургуулийн өмнөх бболовсрол” үндэсний зөвлөгөөнийг 2018. 1.08-09-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөн нь 2006 оноос хойш 11 жилийн хугацаанд анх удаа  МУ-ын Улсын Ерөнхий сайд УХүрэлсүхийн ивээл доор зохион байгуулагдаж буй гэдгээрээ онцлог юм. Зөвлөгөөнийг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам болон мэргэжлийн байгууллагууд тухайлбал, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, аймаг, ннийслэлийн боловсролын газар, аймгуудын Засаг Даргын Тамгын Газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУИС, МУБИС, СУИС зэрэг боловсролын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Зөвлөгөөний оролцогчид нь цэцэрлэгийн нийт багш ажиллагсад 20 гаруй мянган хүний төлөөлөл 1000 багш нар юм.

IMG_1373

Тус зөвлөгөөний гол зорилго нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг тогтвортой нэмэгдүүлэх зорилгын хүрээнд салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх оновчтой арга замыг хамтран дэвшүүлж,  сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог эрчимтэй, хариуцлагатай, үр ашигтайгаар хөгжүүлэхэд чиглэгдэж байна.

IMG_1382

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга С.Болормаагийн “Eagle TV”-д өгсөн ярилцлагыг толилуулья.

-1000 багш нарын энэхүү зөвлөгөөн ямар асуудлын хүрээнд зохион байгуулагдаж байна вэ?

-Монгол улсын хэмжээнд анх удаагаа сургуулийн өмнөх боловсролын 1000 багш нарын зөвлөгөөн болж байна. Энэ зөвлөгөөнөөр 0-5 насны хүүхдийн цэцэрлэгт хамран сурч байгаа байдал, тэдний боловсрол төлөвшил эзэмшиж байгаатай уялдсан асуудлууд, багшийн хөгжил, ажлын байрны онцлог, агуулга хөтөлбөр, гэр бүлийн оролцоо гэх мэт олон талт асуудлыг хэлэлцэж байна. Монгол улсын 21 аймаг, есөн дүүргийн багш нар, мөн аймаг, дүүргүүдийн эрүүл мэндийн газар, боловсрол, соёлын газрынхан, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвүүд оролцож байна. Тогтвортой хөгжлийн энэ эрин зуунд хүний болоод хүүхдийн хөгжил бол бүх хүний хамтын оролцоо, нийгмийн бүх давхаргуудын оролцоотойгоор бүтдэг гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тийм ч учраас бид өнөөдөр хүүхэд хөгжлийн асуудлаа бүгдээрээ хамтаараа шийдэх гэж цуглаад байна. Өнөөдөр МУ-ын хэмжээнд цэцэрлэгийн насны 310201 хүүхэд байгаагаас, 256720 нь буюу 81,5 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Үүнээс гадна хувилбарт сургалтад 23 мянган хүүхэд, хүүхэд харах үйлчилгээнд 4900 гаруй хүүхэд хамрагдаж байна. 

2018 онд сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд ямар ажлууд төлөвлөгдөөд байна вэ?

-Энэ он бол боловсролын салбарт нэлээн том үсрэлтийн жил болно хэмээн харж байна. Цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хамгийн хурцаар тавигддаг. Харин 2018 онд улсын хэмжээнд 106 цэцэрлэг, нийслэл хотын хамгийн хүн амын нягтаршилтай, цэцэрлэг шаардлагатай бүсүүдэд 56 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөгдсөн.

Цэцэрлэг бол хүүхдийг зөвхөн харж хамгаалах ёстой газар биш, харин хөгжүүлэх ёстой газар, гэтэл цэцэрлэгийн багш нар өндөр ачаалалтай гэдгээр шалтгаалан багшийн хөгжлийн асуудал орхигдож байна.  Уг нь хөгжсөн багшаас хөгжсөн сурагч, ирээдүйн боловсролтой иргэн төрөх ёстой бус уу?

-Хүний хөгжлийн асуудлыг эхийн хэвлийд үүссэн цагаас нь авч үзэх ёстой гэж дэлхий нийт судалж тогтоосон. Гэтэл бид өнөөдөр “Ангидаа 50 хүүхэдтэй, хөгжүүлэх цаг алга” гэдгээр бүх зүйлийг халхавчилж болохгүй байна. Монгол улсын хэмжээнд бүлэг дүүргэлт 33,2 хувьтай байна. Энэ дунджаас дээгүүр байгаа анги дүүргэлттэй газрууд бол нийслэлийн Багануур дүүргээс бусад дүүргүүд тэр дундаа Баянзүрх, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргүүд байна. Улсын хэмжээний 14 аймаг бол улсын дунджаар хэвийн ачаалалтай явж байна. Тэгэхээр бид анги дүүргэлтээр багшийн хөгжлөө хязгаарлаж болохгүй. Сайд ч сая хэлсэн үгэндээ онцоллоо “ Багшийн хөгжилдөө анхаарна, багшийн хөгжлөөс нийгмийн хөгжил шалтгаална”. Багшийн мэргэжил дээшлүүлэх асуудал, багшийг чадваржуулах асуудал  онцгой тавигдана.

Энэ хоёр өдрийн зөвлөгөөний үр дүнд зөвлөмж гарна. Энэхүү зөвлөмжөөр  сургуулийн өмнөх боловсролын салбарт цаашид хийгдэх шинэ бодлогын асуудлууд тодорхой болох юм. Манай улсад анх МУБИС-ын Сургуулийн өмнөх боловсролын сургууль цэцэрлэгийн багш бэлтгэж эхэлснээс хойш  төрийн болон хувийн өмчийн 40 орчим сургуульд цэцэрлэгийн багш бэлтгэж байна. Багшийг хангалттай олноор бэлтгэж байгаа ч чанарын асуудал хангалттай бус бөгөөд багшийг давтан бэлтгэх мэргэжлийг нь дээшлүүлэх асуудал яригдаж байна.

Зөвлөгөөн өнөөдөр буюу нэгдүгээр сарын 08-ны өдөр нэгдсэн байдлаар үргэлжилж, маргааш 5 чиглэлээр салбар хуралдаанууд зохион байгуулагдах юм.

 

 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?