Байгууллагын зорилго, бүтэц

Байгууллагын зорилго, бүтэц

2014-04-03 19:56

Алсын хараа

Багш мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах олон талт үйл ажиллагаа бүхий, боловсролын салбарын манлайлагч байгууллага болно.

Эрхэм зорилго

Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих  үйл ажиллагааг боловсролын хөгжлийн бодлого болон нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн мэдээлэл харилцааны технологид суурилж олон улсын жишигт нийцүүлэн  зохион байгуулж, хүний хөгжлийг дээдлэн боловсон хүчний мэдлэг, чадварыг тасралтгүй дээшлүүлж, чадварлаг, ёс зүйтэй хамт олныг бүрдүүлэн салбарынхаа тэргүүлэгч байгууллага болно.

Байгууллагын чиг үүрэг 

Багшийн мэргэжлийг дээшлүүлэх институт нь үндэсний болон орон нутгийн түвшинд багш, удирдах болон бусад мэргэжлийн ажилтан (нийгмийн ажилтан, эмч, тогооч гэх мэт), Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн ерөнхий боловсролын багшийн мэргэжлийг боловсролын хөгжлийн бодлого болон тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан байнга, тасралтгүй дээшлүүлэх мэргэжлийн үйлчилгээг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, төвлөрсөн болон мэдээлэл, холбооны технологид суурилсан мэргэжил дээшлүүлэх байнгын сургалтыг зохион байгуулах чиг үүрэг бүхий сургалт, арга зүй, судалгааны байгууллага мөн.

Бүтэц, зохион байгуулалт

 

 

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018