ЗААХ

Захиргаа, аж ахуйн хэлтэс

2014-04-13 20:31

Зорилго: Захиргаа, аж ахуйн хэлтэс нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон Багшийн хөгжлийн ордны хэвийн үйл ажиллагааг хангах нөхцлийг бүрдүүлэх зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

  • Байгууллагад эрх зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай гэрээ хэлцэл байгуулах, дүгнэх, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Байгууллагын төсөвт зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, санхүүгийн тайлан баланс гаргах, төрийн өмчийн эд хөрөнгө, төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хамгаалалтад хяналт тавих;
  • Байгууллагын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын ижил төстэй байгууллагууд болон тэдгээрийн туршлага судлах;
  • Албан хаагчдын ажиллах ажлын байрны хэвийн нөхцлийг бүрдүүлэх;
  • Архив, албан бичиг хөтлөлтийн стандартыг дагуу явуулах;
  • Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг зохих шаардлагад нийцүүлэх, албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, түүний хэрэгжилтэд нь болон ажилтнуудын цаг ашиглалтад хяналт тавих;
  • Хүний нөөцийн бодлого, хэрэгцээ, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, ажилчдын цалин хөлс, шагнал урамшуулал, нийгмийн баталгааг хангах;
  • Сургалтын орчныг стандартын дагуу зохион байгуулах, сургалтад хэрэглэгдэх хичээл сургалтын хэрэглэгдэхүүнээр тасралтгүй хангах;
  • Албан хаагчдыг хэвийн тохитой орчинд ажиллах нөхцлийг хангах;
  • Багшийн хөгжлийн ордны хэвийн үйл ажиллагааг хангах нөхцлийг бүрдүүлэх зэрэг юм.

Захиргаа, аж ахуйн хэлтсийн бүтэц, зохион байгуулалт

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018