Үйл явдлын мэдээ

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Д.Сүрэнчимэг, багш нараа сонсож, харилцан ярилцахаас ажлаа эхлүүлж байна

2018-05-10 12:57

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Б/033 тоот тушаалаар БСШУСЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлаар Дуламсүрэнгийн Сүрэнчимэг томилогдлоо. Тэрбээр багш мэргэжилтэй, удирдахуйн ухааны доктор цолтой.

Сургалт судалгааны чиглэлээр мэргэшсэн бөгөөд боловсролын салбар болон нийгэмд чиглэсэн судлагааны ажлууд,  төсөл хөтөлбөрөөрөө олонд танигдсан юм.  

Д.Сүрэнчимэг захирал   сургалт, судалгаа,  арга зүйн төв байгууллага болох Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн удирдлагаар томилогдсон өдрөөсөө багш нараа сонсох ажлыг эхлүүллээ.

Сар бүрийн 1,3 дахь долоо хоногуудад 14:00-17:00  цагийн хооронд сургууль, цэцэрлэгийн  багш нарыг хүлээж авах ба 2,4 дэх долоо хоногуудад мөн цагт сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг сонсох бөгөөд та салбарын хөгжлийн асуудлаар ярилцахыг хүсвэл урьдчилан цаг авч бүртгүүлээрэй.

Ингэснээр багш, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудад хөгжлийн асуудлаар өөрсдийн санал бодлоо илэрхийлэх, хэлэлцэх, хамтын шийдэлд хүрэх, хамтын ажиллагаа өрнүүлэх, салбараа хөгжүүлэх боломж нээгдэж буй юм.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018