Үйл явдлын мэдээ

Жайка процесс төслийн зохицуулагчдыг хүлээн авч уулзлаа

2018-05-14 22:41

БМДИ-ийн захирал Д.Сүрэнчимэг Жайка олон улсын байгууллагын дэмжлэгээр хэрэгжиж буй Process /Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх/ төслийн зохицуулагч Фукуо Томохиро, Б. Хишигбаяр нарыг хүлээн авч уулзлаа. Уг төсөл нь сургуулиудад хэрэгждэг хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, үнэлэх, эргэх холбоогоор сайжруулах гэсэн уялдаа бүхий тогтолцоог нэгтгэн боловсруулах гол зорилготой.

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд сургалт, судалгаа явуулж, боловсролын салбарын мэргэжилтэн, арга зүйч багш нарыг чадваржуулах ажлыг хийдэг билээ.

Төслийн 2017 оноос 2018 онд хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа:

 Хөтөлбөрийн менежментийн циклийн удирдамж боловсруулах,

✓2017он 12 сар Эхний хувилбар боловсруулах

✓2018 он 3 сар Сайжруулах хувилбар тараах

✓2018 он 9 сар Эцсийн хувилбар гарах

Боловсролын үнэлгээний тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх,

 ✓2017 он 11 сар Шалгалтын даалгавар боловсруулах

✓2018 он 5 сар Шалгалтын даалгавар турших

✓2018 он 9 сар Туршилтын үр дүнд дүн шинжилгээ хийх, тайлан боловсруулах

Боловсролын хэрэгжилтийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх

✓2017 он 11 сар Хөтөлбөрийн менежментийн хэрэглүүр хөгжүүлэх

✓2018 он 9 сар Лаборатори сургуульд турших.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь дээрх ажлуудын хүрээнд Жайка процесс төсөлтэй нягт хамтран ажиллаж байна.

@jicaprocessmongolia

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018