Үйл явдлын мэдээ

БНСУ-ын Жинжү их сургуультай БМДИ, МУБИС хамтран ажиллах гэрээ байгууллаа

2019-05-09 16:29

Монголын бага боловсролын багш нарын заах арга зүй, хөгжлийг дэмжих чиглэлээр БНСУ-ын Жинжү их сургуультай БМДИ, МУБИС хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Энэ ажлын хүрээнд “Бага боловсролын байгалийн ухааны туршилтад хичээлийн үр дүнг сайжруулах нь” уралдааныг бүх аймаг, дүүргүүд сургуулийн түвшинд  зохион байгуулж, нийт 60 багшийг сонгон шалгаруулсан юм. 

Монголын бага боловсролын багш нарын заах арга зүй, хөгжлийг дэмжих чиглэлээр БНСУ-ын Жинжү их сургуультай БМДИ, МУБИС хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Энэ ажлын хүрээнд “Бага боловсролын байгалийн ухааны туршилтад хичээлийн үр дүнг сайжруулах нь” уралдааныг бүх аймаг, дүүргүүд сургуулийн түвшинд  зохион байгуулж, нийт 60 багшийг сонгон шалгаруулсан юм. Харин 2 дахь шатны үйл ажиллагаа удахгүй болох бөгөөд  шалгарсан 60 багш Улаанбаатар хотод сургалтад хамрагдаж, үндэсний түвшинд шалгарсан 2 багш Солонгосын Жинжү их сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах юм. 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019