Үйл явдлын мэдээ

Эхний жилдээ ажиллаж буй сургалтын менежерүүд мэргэжлээ дээшлүүлж байна.

2019-05-13 16:05

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт эхний жилдээ ажиллаж байгаа сургалтын менежерүүдийн сургалтыг энэ сарын 13-17-нд Багш хөгжлийн ордны 602 тоотод зохион байгуулж байна. 

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт эхний жилдээ ажиллаж байгаа сургалтын менежерүүдийн сургалтыг энэ сарын 13-17-нд Багш хөгжлийн ордны 602 тоотод зохион байгуулж байна. Тус сургалт нь Боловсролын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ гүйцэтгэх арга барил, ур чадвараа хөгжүүлж, мэдээлэл харилцааны технологийг ашиглах бие даан мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дээшлүүлэхэд чиглэгдэж байна. Сургалтаар онлайн санал асуулгын форм бэлтгэх аргаонлайнаар холбогдон мэдээлэл боловсруулах нь, нийслэлийн тэргүүний сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хичээл ажиглах, сургуулийн хөтөлбөр боловсруулах нь, удирдах ажилтны манлайлах ур чадвар, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны зохион байгуулалт, цагийн менежмент ба хувийн зохион байгуулалт, тэгш хамруулан сургах орчны тохируулга, үнэлгээний даалгавар боловсруулах арга  зэрэг чадварт суралцах юм.  Энэ удаагийн сургалтад ЕБС-д эхний  жилдээ ажиллаж буй нийслэл болон хөдөө орон нутгийн 144 сургалтын менежер хамрагдаж байна.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019