Үйл явдлын мэдээ

Сонголтот сургалтад хамрагдсан багш нар эхнээсээ батламжаа гардан авч байна

2019-05-17 16:47

“Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”- ээс төрийн болон төрийн бус байгууллагын багш, ажилтнуудад 46 чиглэлээр "Сонголтот сургалт"-ыг 3 сарын хугацаанд үнэ төлбөргүй зохион байгуулж, эхнээсээ багш нар сургалтаа амжилттай дүүргэж батламжаа гардан авч байна. "Бага боловсролын математик, байгалийн ухааны хичээлийн санаа боловсруулах нь" сэдэвт, сонголтот сургалтад Багануур, Налайх, Төв аймаг гээд холоос багш нар зорин ирснээс гадна 115-р сургуулиас 10 багш мөн бусад дүүргүүдээс нийт 30 багш хамрагдсан юм. Энэ сургалтад олон багш нар сайн туршлага арга зүйгээ зааж хамтран ажиллалаа. Тухайлбал БМДИ-ийн О.Эрдэнээ, Н.Сайнбаяр арга зүйч нар байгалийн ухааны онолын мэдлэгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан бол Жайкагийн сайн дурын ажилтан Шинтори, Мики нар хичээл зааснаараа онцлог байлаа.

Хөшүүрэг, эргэх ба үл эргэх өөрчлөлт, хатуу шинжин хийн төлөвийн өөрчлөлт, үлгэрээр график байгуулах, зүй тогтол олох гээд сэдэв бүрээс олж авсан санаагаа өөрийн болгон боловсруулалт хийж, сурагчдыг хөгжүүлэх их үйлсдээ өндөр амжилт гаргахыг сургалтад хамрагдсан багш нартаа хүсэн ерөөе.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 795
  • Өчигдөр 7731
  • Сүүлийн 7 хоног 13986
  • Энэ сард 161500
  • Нийт 293115

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019