Үйл явдлын мэдээ

Багш солилцооны хөтөлбөрт хамрагдсан Л.Даваахүү Ч.Мөнхбаяр багш нар мэдээлэлж байна

2019-05-20 15:28

БНСУ-ын Ульсан хотын Ёонам дунд сургуульд манай хоёр багш ажиллаж байна.  Монгол Солонгос багш солилцооны хөтөлбөрт хамрагдсан багш нар 2019 оны 4-р сарын 07-ны өдөр БНСУ-ыг зорьсон бөгөөд сар гаруй хугацаанд хэрхэн ажиллаж байгаа талаараа мэдээлэл ирүүллээ. Ингээд уншигч та бүхэн Л.Даваахүү Ч.Мөнхбаяр багшийн илгээсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Бага ангид бидний хэрэглэдэг ямаха бишгүүрээр хичээллэдэг бөгөөд дунд ангидаа Укарина хэмээх авсаархан үлээдэг зэмсгээр сурагчид хэмнэлийн олон төрлөөр дасгал хийж мөн ноотыг харж уншиж тоглож байгаа сурагчдын ноотны мэдлэг сайн бас багшийн ноотыг тоглох илэрхийллийн тэмдэгтүүдийг тайлбарлан тоглуулж байгаа нь хөгжмийн нарийн мэдлэгийг өгч байлаа.

Хичээлийн онцлогоос :

  • Ангиараа 2 хоолой салган тоглож байна.
  • Мөн тоглох үндсэн аяны хэсгийн аялгууны зураглалыг номон дээрээ улаан өнгөөр ноотоо дагуулан зурсан байгаа нь сурагчдад тоглох хэсэг нь ойлгомжтой харагдаж байлаа.
  • Хичээлийн явцад сурагчид ноотны анхаарах зүйлээ ном дээрээ харандаагаар тэмдэглэж байлаа.
  • Мөн хичээлийн төгсгөлд сургуулиас тараагдсан өөр өөрсдийн дэвтэр дээр юу сурсан, мөн ойлгож мэдсэн бас ойлгоогүй зүйлээ тэмдэглэж бичиж байгаа нь онцлог байлаа.
  • Хичээл дуусахаас 5 минутын өмнө багш дэлгэцэнд Титаник киноны хэсгээс хүүхдүүдэд заасан хөгжмөөр  хөгжимдсөнийг үзүүллээ. Хүүхдүүдэд тун сонирхолтой байлаа.

Хүүхэд бүрийн оролцуулсан,сурах хүсэл эрмэлзэл дүүрэн хичээл байлаа.

Эхний долоо хоногт багш нар өөрийгөө танилцуулах хичээл орсон. 4\22 -26, 4\29 – 5\03 ны өдрүүдийн 14 хоногийн хичээлүүдээр

–         Монгол орны дэлхийн газрын зурагт байрлаж байгаа байдал

–         Монгол улсын төрийн далбаа, хүн ам

–         Түүхэн хүн\Чингис хаан\

–         Нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгж

–         Хангай ,говь, уул тал, ус , ургамал, мод цэцэгс гол,нуур,Хөвсгөл далай \

–         Уур амьсгал\Жилийн 4 улирал\

–         Голлон эрхэлдэг мал аж ахуй

–         Монголчуудын аж амьдрал

–         Хүмүүсийн амьдардаг сууц\гэр байшин,орон сууц\

–         Баяр ёслол,цагаан сар, наадам

–         Уламжлалт тоглоом наадам

–         Сургуулийн амьдрал\дүрэмт хувцаснаас эхлээд.............\, ахлах, дунд, бага ангийн сурагчид, уралдаан тэмцээн, аялал, амралт шалгалт, багш нарын үйл ажиллагаа

–         Үндэсний дээл хувцас

–         Үндэсний хөгжим\Морин хуур\

–         Бөхийн барилдаан, нум сум харвах,хурдан морь уралдах

–         Үндэсний бүжиг\Хүүхдүүдийн бүжиглэснийг бичлэгээр үзүүлэв. Ангийн хүүхдүүдтэйгээ холбож\

–         Байгалийн дурсгалт газар\Тайхар чулуу, Цагаан даваа\ гээд бүхий л зүйлийг багтаасан танилцуулга хичээлийг 1-р ангийн 7бүлэг, 2-р ангийн 7 бүлэг,3-р ангийн 3 бүлгийн 340 хүүхдэд заалаа.

Өөрийн танилцуулгад оруулж байгаа мэдээллээ аль болохоор өргөн хүрээг хамруулах талаар төлөвлөж, түүнтэй холбогдсон зургийг оруулж өгсөн нь сурагчдад их сонирхолтой байлаа.

Зөвлөх багш зарим хичээлд хамтран оролцож хичээлийг илүү сонирхолтой, хөгжилтэй болгож байсан.

Монгол цагаан толгойн үсэг танилцуулах,сурагч өөрийнхөө нэрийг Монголоор бичих хичээл заалаа.

“Шагайн наадгай” хичээл орж эхэлж байна. Дөрвөн бэрх орхих,Морь уралдуулах,Бөгцөг няслах, Шагай таалцах тоглоомыг хүүхдүүд сонирхон тоглолоо.Зарим багийн сурагчид их өрсөлдөөнтэй тоглож байлаа.

Монгол хэлний багштай хамтран Монгол хэлний дугуйланд хичээл орж байна.

Хүүхдүүдэд хичээл заахад гарсан бэрхшээл болон түүнийг хэрхэн шийдвэрлэсэн байдал...

  • Цөөн сурагчдад зарим хичээл сонирхолгүй байсан нь ажиглагдсан.
  • Түүнийг сонирхолтой болгохын тулд хичээлээ нnлээд бодож төлөвлөсөн.
  • Ялангуяа хүүхдэд мэдлэг мэдээлэл олгоод түүн дээр нь тулгуурласан дасгал даалгавар хийлгүүлэх, багаар оролцуулах, тоглуулах , бүтээл хийлгүүлэх зэргээр төлөвлөж хичээлийн үйл ажиллагааг зохион байгуулахад хүүхдүүд сонирхолтой, хүүхэд бүр оролцоотой, хөгжилтэй хичээл болж эхэлсэн.
  • Зарим хичээл дээр идэвх оролцоотой байгаа сурагчийг зөвлөх багш орчуулагч багш нар маань сонирхолтой зүйлээр урамшуулсан.
  • Сурагчийн ажлын дэвтэрт тэмдэглэл хийж , тамгаа дарж өгсөн.

Хөтөлбөрийн үлдсэн хугацаанд дараах хичээлүүдийг бэлдэж заахаар  төлөвлөж байна.

Хөгжмийн хичээлийн талаар:

  • Ёонам дунд сургуулийн сурагчдад хөгжмийн хичээлийг дараах сэдвийн хүрээнд хичээлийг зааж байна. Хөгжмийн хичээлд холбогдох Ёс заншил, Баяр наадам,Мэндлэх хүндлэх ёс ,Хадаг барих ёс ,Хадагны өнгө төрлүүдтэй танилцуулав.
    Монгол урлагийн төрөл , Тухайлбал :Монгол хөөмийн урлаг ,үндэсний бичиг,үндэсний бүжгийн хувцас хэрэглэлийг бичлэгээр үзүүлэн тайлбарлалаа.
  • Монгол үндэсний бүжгийн урлаг сэдвийн хүрээнд: Монгол улсын газар нутагт амьдран суудаг ястан үндэстнүүдийн хувцас хэрэглэл, ахуй байдлын онцлог шинж,зан заншил мал ахуйтай харилцах,монгол эрэгтэй, эмэгтэй хүний ажлын онцлогийг илэрхийлэх бүжгийн хөдөлгөөнийг зааж сургаж байна.

Хүүхдүүд багаар ажиллан ,бие дааж даалгавар гүйцэтгэх болон өөрсдөө оролцож хичээлийн үйл ажиллагаа сонирхолтой явагдаж байна.

Хөтөлбөрийн үлдсэн хугацаанд хөгжмийн хичээлээр

  • Монголын хүүхдийн найрал дуу заах \Мөрөөдөл дуу\
  • Бүжгийн хичээлээр  үзсэнээ бататгаж бүжгийн хэрэглэгдэхүүн\ хувин, толгойн гоёл, бүжгийн малгай зэргийг\ хийлгэх
  • Монгол үндэсний хөгжмийн зэмсгүүд болон бүтэцтэй танилцуулах зэрэг хичээл заахаар төлөвлөж байна.

Хүүхдүүдэд хичээл заахад гарсан бэрхшээл болон түүнийг хэрхэн шийдвэрлэсэн байдал...

  • Хүүхдүүдийн идэвх оролцоо зарим үед сул байсан.
  • Үүнийг өөрсдийнх нь хэрэгцээ сонирхлын дагуу багаар ажиллах үйл ажиллагаанд татан оролцуулсан.
  • Багш өөрөө тухайн сэдвийн хүрээнд үйлийг биечлэн үзүүлж, сонирхлыг нь татах үйл ажиллагаа хийсэн.

Танилцуулах гэж буй хичээлүүдээ багш өөрийн гэр бүл болон өөрийн сургуулийн хүүхдүүдийн бүтээлтэй холбон бичлэг видео ашигласнаар сонирхолтой болгож чадсан

ЁОНАМ сургуулийн багш нарт өөрийн ажилладаг монгол сургуулиудын талаар мэдээлэл хийлээ.
Монгол ёс заншил болон урлаг соёлын талаар заасан хичээлийн сэдвээр 14 хоног тутам самбарт мэдээлэл гаргаж байна.

Сургуулийн удирдлагууд болон зөвлөх багш, орчуулагч нар байнга тусалж дэмжиж санаа бодлоо солилцож байна.

Ульсан хотын Олон улсын соёлын өдөрлөгт багш сурагчдын хамт оролцлоо.

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 4640
  • Өчигдөр 4821
  • Сүүлийн 7 хоног 14516
  • Энэ сард 50667
  • Нийт 50667

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019