Үйл явдлын мэдээ

STEM боловсролын сургалтын явц, нөхцөл байдалтай ажлын хэсгийнхэн танилцаж байна

2019-05-21 09:40

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрт STEM  боловсролыг интеграцчилан хэрэгжүүлж буй сургалтын явц, нөхцөл байдалтай танилцаж, үндэсний хэмжээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилготой ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,  Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монгол Улсын Их сургуулийн төлөөлөл, үндэсний сургагч багш нарын төлөөллөөс бүрдсэн баг нийслэл, орон нутагт ажиллаж байна.  

STEM боловсролын сургалтын хөтөлбөрийг бага боловсролын сургалтад нэвтрүүлснээр бага боловсролын нийт суралцагчид математик, байгалийн ухаан, технологи, бусад хичээлүүдээр эзэмшсэн мэдлэгээ бодит хэрэглэгдэхүүн ашиглан бататгах, байгалийн юмс, үзэгдлийн учир шалтгаан зүй тогтол, хуулийг туршилтын үндсэн дээр ойлгох, сонирхож, шинжлэн судлах, багаар хамтран ажиллах, бие даан сурах арга барилаа хөгжүүлэх,  бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх чадвараа хөгжүүлэх боломжтой юм. Сургуулиуд өөрийн онцлог, сурагчдын тоо, хэрэглэгдэхүүний хүртээмжээс хамааран хичээлээс гадуурх үйл ажиллагааны цаг болон дугуйлангийн хэлбэрээр хичээллүүлж байна. 

Дэлхий нийтэд математик болон шинжлэх ухааны мэдлэгээ ашиглан тулгамдсан асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, багаар ажиллах, технологи хэрэглэх чадвартай буюу STEM боловсролтой ажиллах хүчний хэрэгцээ эрс өсч байна. Иймд өндөр хөгжилтэй орнууд STEM боловсролыг шинэ мянганы иргэдийн боловсрол хэмээн үзэж, СӨБ-оос эхлэн ЕБС-ийн бүх шатанд, цаашлаад дээд боловсрол, насан туршийн боловсролын хүрээнд STEM сургалтыг хэрэгжүүлж байна. STEM сургалт нь онол, практикийг уялдуулан, хичээлүүдийг хооронд нь уялдаа холбоотой заах, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, багаар ажиллуулах, асуудлыг шийдвэрлэх чадварт сургах сурагч төвтэй сургалтын нэгдмэл арга зүйд үндэслэдгээрээ сурагчдын дуртай, сонирхолтой цаг нь болж чадсан байна.

Мэдээлэл бэлтгэсэн: БМДИ-ийн Сургалтын хөгжлийн албаны дарга Н.Мөнхбаяр

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019