Үйл явдлын мэдээ

Хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоо чухал

2019-05-21 13:03

БМДИ-ийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын нийт агуулгын 20 хувийг хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоо, тэгш хамруулан сургах боловсрол, хүүхдийн хөгжлийн онцлог ялгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, ЕБС- ийн сургуулийн орчин дахь аюулгүй байдал зэрэг арга зүйн сургалт эзэлж байна.

БМДИ-ийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын нийт агуулгын 20 хувийг хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоо, тэгш хамруулан сургах боловсрол, хүүхдийн хөгжлийн онцлог ялгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, ЕБС- ийн сургуулийн орчин дахь аюулгүй байдал зэрэг арга зүйн сургалт эзэлж байна. Эдгээр агуулгыг 1,5,10 дахь жилдээ ажиллаж буй багш ажилтнуудад жил бүр хүргэсээр ирсэн. 2019 оны хувьд онцлогтой. Учир нь сургалтын нэгдсэн гарын авлагын 2-р бүлэгт хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжил,тэгш хамруулан сургах боловсрол зэрэг агуулгыг оруулж өгсөн нь энэ жилд үндсэн сургалтад хамрагдаж буй 8000 орчим багшид шууд хүрч байгаагаараа ач холбогдолтой юм.

   Мөн сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрын багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын агуулгад ЕБС,дотуур байрын орчин дахь хүүхэд хамгааллын бодлого, хэрэгжүүлэх аргууд болон хамгаалал дэмжлэг шаардлагатай эрсдэлт бүлгийн хүүхэдтэй ажиллах аргууд,цахим орчны аюулгүй байдал хамгаалал,хүүхэд хамгааллын чиглэлээр салбарын яамны авч хэрэгжүүлж буй бодлого чиглэл, хүүхэд хамгаалалд багш ажилтнуудын гүйцэтгэх нөхцөл байдлын үнэлгээ хийх, кейс менежментийн агуулга, нийгмийн ажлын зөвлөгөө заслын үйлчилгээ зэрэг агуулгуудыг 10 дахь жилдээ ажиллаж буй 30, 5 дах жилдээ ажиллаж буй 37, эхний жилдээ ажиллаж буй 50 нийт 117 нийгмийн ажилтанд хүргэж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлсэн болно. Мөн дотуур байрын нийт 58 багшид хүүхэд хамгаалалын чиглэлийн сургалт хүргэсэн байна.

 

Мэдээлэл бэлтгэсэн: БМДИ-ийн Нийгмийн ажилтан, дотуур байрны багшийн хөгжил хариуцсан арга зүйч Н.Болормаа

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019