Үйл явдлын мэдээ

Багш солилцооны хөтөлбөрт хамрагдсан Б.Мөнхцэцэг, Б.Мягмарсүх нар БНСУ-аас мэдээлж байна

БНСУ-ын Тэгү хотын Санмён бага сургуульд Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуулийн англи хэлний багш Б.Мөнхцэцэг, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн англи хэлний багш Б.Мягмарсүх ажиллаж байна. Тус орны сургалтын талаар уншигчид та бүхэнд дараах мэдээллийг ирүүлжээ. БНСУ-ын ерөнхий боловсролын сургуулиудад Field trip аялалыг, хичээлийн жилд 2-3 удаа хийдэг бөгөөд энэ нь байгалийн аялалаас гадна өөр сургуулиуд, олон соёлт сургалтын төвүүдүүдэд явагддаг бөгөөд танхимийн болон танхимын бус сургалтуудаар дамжиж хэрэгждэг юм байна. Энэхүү аялал сургалт нь хичээл сургалтын хөтөлбөрт багтсан байдаг байна. Манай сургуулиуд ч гэсэн энэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж болохоор санагдлаа. Нэг талаараа энэ хөтөлбөр нь сурагчдын хүмүүжил төлөвшилд нөлөөлөх, авъяас чадварыг нээх, дэмжих, олон улсын боловсрол олгох үйл ажиллагаа юм байна. 

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 3440
  • Өчигдөр 5055
  • Сүүлийн 7 хоног 8495
  • Энэ сард 44646
  • Нийт 44646

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019