Үйл явдлын мэдээ

“Сонголтот сургалт”-д багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд хамрагдлаа

2019-05-29 14:23

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс МУБИС-ийн Багшийн сургуулийн “Тусгал инкубатор төв”-тэй хамтран Багшийн хөгжлийг дэмжих Сонголтот сургалтад “Сайн дурын оюутан ажиллуулах хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрт МУБИС-ийн Багшийн сургуульд бага ангийн багш мэргэжлээр суралцаж буй II-IV ангийн 41 оюутан сонгон шалгаруулалтаар тэнцэн хамрагдсан бөгөөд багшийн хөгжлийг дэмжих “Сонголтот сургалт”-ын 49 хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдахаас гадна “Судалгааны арга зүй ба Google боломж” сэдэвт сургалтад хамрагдаж, сургалтын ирцийн бүртгэл хийх, оролцогчдоос сэтгэл ханамжийн судалгаа авах, нэгтгэх зэрэг сургалт, дадлагын ажил хийн хамтран ажиллаж мэдлэгээ дээшлүүлэв.

Өнөөдөр хөтөлбөрт амжилттай хамрагдсан оюутнууд “Талархлын бичиг”-ээ гардан авсан бөгөөд “Сайн дурын оюутан” хөтөлбөрт хамрагдан юу сурч мэдсэнээ дүгнэн ярилцаж, цаашдын сургалт, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх талаараа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйч болон сургуулийн удирдлагууддаа танилцуулсан юм.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019