Үйл явдлын мэдээ

Японы сургалтын хөтөлбөрийн хөгжил болон Япон иргэний төлөвшил, боловсролын үүргийн талаар профессор Мизүхара Кацүтоши мэдээлэл өглөө

2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Япон улсын сургалтын хөтөлбөрийн нийгэмлэгийн зөвлөх, профессор Мизүхара Кацүтоши Японы сургалтын хөтөлбөрийн хөгжил болон япон иргэний төлөвшил-боловсролын үүргийн талаар БМДИ болон Боловсролын хүрээлэнгийн нийт албан хаагчид лекц уншив. Профессор Мизүхара Кацүтоши хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхийн ертөнцөд, хиймэл оюун ухааны эрин үед бидний сургаж бэлтгэсэн хүүхэд, залуучууд хэрхэн аж төрөх талаар санаа бодлоо илэрхийлсний сацуу дэлхийн улс орон бүрт хамгийн тулгамдаж байгаа асуудал бол хэт их мэдлэгт тулгуурласнаас хүний жинхэнэ мөн чанар гэдэг хамгийн чухал асуудал хоцрогдож үлдэх хандлага байгаа талаар дурдаж, цаашид эрдэм мэдлэгийг хэрхэн хүний мөн чанартай нь хослуулан хөгжүүлж, аль ч нийгэмд дасан зохицож амьдрах чадвартай иргэн бэлтгэх нь нэн чухал, тулгамдсан асуудал гэдгийг онцлов. Боловсролын салбарын хүрээнд дээрх асуудлыг хэрхэн зохистой авч явах, шийдвэрлэх талаар Япон улсын эрдэмтэд хамтран ажиллаж байгаа туршлагаасаа танилцуулав.



 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2777
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 34130
  • Энэ сард 132013
  • Нийт 263628

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019