Үйл явдлын мэдээ

Монгол багш нар туршлага судлахаар БНСУ-ын Дэжон хотыг зорино

Монгол улсын ЕБС-иудын 25 багш “Боловсролын мэдээлэл технологийн сургалт”-д хамрагдаж, туршлага судлахаар БНСУ-ын Дэжон хотыг зорихоор боллоо. БНСУ-ын Боловсролын яамны санхүүжилттэй тус хөтөлбөрийг Монгол улсын Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газар хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд 2021 оны 4 сар хүртэл үргэлжлэх тус хөтөлбөрт жил бүр Монгол улсаас 20-25 багш хамрагдах юм. Тус хөтөлбөр нь хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа багш нарын харилцан туршлага солилцох, монгол багш нарын  мэдээлэл харилцааны технологийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх  зорилготой юм.

Тус сургалт нь 2019 оны 6 дугаар сарын 11-21-ний өдрүүдэд Дэжон хотын Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Дэжон хотын Боловсрол мэдээллийн төв, Дэжон хотын Судалгааны төв болон Дэжон хотын Сурагчдын далайн сургалтын төвүүдэд 11 хоногийн турш тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдана.

 

  

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2818
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 34171
  • Энэ сард 132054
  • Нийт 263669

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019