Үйл явдлын мэдээ

БМДИ 2019 онд тэгш хамруулан сургах боловсрол, тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр дараах үйл ажиллагаа явууллаа

2019-07-30 09:21

1.Тэгш хамруулан сургах боловсрол онлайн курст 2137 багш, сургалтын байгууллагын удирдах ажилтан хамруулан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.

2.Мэргэжил дээшлүүлэх  танхимын сургалтаар   10 дахь жилдээ ажиллаж буй нийт 14 мэргэжлийн 1200, 5 дахь жилдээ ажиллаж буй 13 мэргэжлийн  722,  эхний жилдээ ажиллаж буй 13 мэргэжлийн  1360,  нийт 3291 багш ажилтнуудад  тэгш хамруулан сургах боловсролын агуулга сэдвээр 112 цагийн хичээл бэлтгэн зааж, мэдлэг ойлголт, арга зүйн хөгжлийг дэмжлээ. Орон нутаг, нийслэлийн  “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллаж буй   20 багш үндсэн сургалтад хамрагдан мэргэжлээ дээшлүүллээ.

3. “Тусгай хэрэгцээт боловсрол-Багшлах аргазүй” 24 цагийн сонголтот сургалтад сургууль, хүүхэд хөгжлийн төв, төрийн бус байгууллагын 23 багш хамрагдан батламж гардлаа.

4. Хэнтий аймгийн СӨБ,ЕБС-ийн 98 багш ажилтанд 2 үе шаттайгаар “Тэгш хамруулан сургах боловсролд хүүхэд бүрийг хамруулах боломж” захиалгат сургалтыг зохион байгууллаа.

Мэргэжил дээшлүүлэх сургалтаар "Монголын дауны холбоо", "Монголын аутизмын холбоо", "Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо", "Тусгай хэрэгцээт боловсролыг дэмжих төв" зэрэг олон байгууллагуудтай хамтран ажиллалаа. 

Мэдээлэл бэлтгэсэн:  БМДИ- ийн Тэгш хамруулан сургах боловсрол хариуцсан арга зүйч Ч.Жаргал

 

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019