Үйл явдлын мэдээ

Солонгос багш нарын ээлжит сургалт эхэллээ

2019-07-31 15:45

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт багш нарынхаа мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, гадаад харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр олон төрлийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулсаар байна. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын Чүнчонбүг аймгийн Боловсролын газартай хамтран “Байгалийн ухааны хичээлийг сонирхолтой болгох нь” сэдэвт 3 өдрийн сургалтыг 2019 оны 07 сарын 31-ээс 08 сарын 2-ны хооронд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд БМДИ-ийн захирал Ж.Болормаа оролцож, солонгос сургагч багш нар болон сургалтад хамрагдаж байгаа байгалийн ухааны багш нарт амжилт хүслээ.

БНСУ-ын Чүнчонбүг аймгийн Боловсролын газраас “Байгалийн ухаан”-ны 9 сургагч багш хүрэлцэн ирсэн бөгөөд уг сургалтад нийслэл, орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны нийт 60 багш зарын дагуу бүртгүүлэн хамрагдаж байна.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019