Үйл явдлын мэдээ

Хилийн чанд дахь Монгол хэл, соёлын багш нар сургалтад хамрагдлаа

Өнөөдөр БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран хилийн чандад Монгол хүүхдүүдэд монгол хэл соёлын сургалт явуулдаг багш нарт “Монгол хэл заах арга зүйг дэмжих” сургалтыг 2 дахь жилдээ зохион байгууллаа.

2018 онд зохион байгуулсан сургалтад нийт 15 багш хамрагдаж байсан бол энэ удаагийн сургалтад АНУ, Швед, Белги, Их Британи, ОХУ, БНСУ, Япон зэрэг улсаас монгол хүүхдүүдэд эх хэл, соёлын тухай заадаг 14  багш ирж оролцож байна.

Энэ удаагийн сургалтын онцлог нь дадлага ажил голлосон арга зүйн туршлагаа солилцох, энтертайнмент аргаар хүүхдэд монгол хэлийг хоёрдогч хэл болгон заах аргыг судлахаас гадна өөрсдийн санал бодлоо солилцож хэлэлцүүлэг өрнүүллээ.

БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс цаашид хилийн чандад эх хэл соёлоо бяцхан иргэдэд зааж тэднийг хөгжүүлэх ажилд хүчин зүтгэж байгаа багш нарыгаа чадавхжуулах сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах зорилготой байна.

БМДИ-ээс энэ удаагийн сургалтыг амжилттай удирдан зохион байгуулсан Сургалтын албаны дарга Ш.Оюунцэцэг Дэлхийн хүүхдийн академийн “Жуух бичиг”-ээр шагнагдлаа.  

Хилийн чандад монгол хэл, соёлоо таниулах үйлсэд хүчин зүтгэж байгаа багш нар маань эх орондоо зуны дэлгэр цагт амрахаар ирсэн ч уг сургалтад хамрагдаж, бусад багш нараасаа харилцан туршлага солилцож, шинэ мэдлэг, мэдээлэл авсандаа сэтгэл хангалуун байгаагаа онцолж байлаа.   

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2815
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 34168
  • Энэ сард 132051
  • Нийт 263666

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019