Үйл явдлын мэдээ

“Монгол багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх” сургалт 3 дахь жилдээ явагдаж байна

2019-08-05 16:24

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт БНСУ-ын “Дэлхийн иргэний боловсрол судалгааны төв”-тэй хамтран 3 дахь жилдээ “Монгол багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх” сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтын хөтөлбөрт “Тогтвортой хөгжлийн боловсролын зорилтууд”, “Дэлхийн иргэний боловсрол”, “STEAM (Стем) сургалт”, “Хичээл төлөвлөлт” болон “Тооны хичээлийн тоглоомын арга” зэрэг XXI зууны багшийн зайлшгүй мэдэх, сургалт, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх хэрэгцээтэй сэдэв, агуулгууд багтжээ.

Өмнөх сургалтуудаас Монгол багш нар, мэргэжил, арга зүйд дэмжлэг үзүүлсэн, Солонгос багш нараас заах арга зүйн олон шинэлэг аргуудаас суралцсан, туршлага хуримтлуулсан, сургалтандаа шууд хэрэгжүүлж болохуйц шинэлэг санаануудыг олж авсан үр дүнтэй сургалт болсон тухай онцолж байсан юм.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019