Үйл явдлын мэдээ

“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний сургагч багш бэлтгэх сургалт үргэлжилж байна

2019-08-07 16:19

БСШУС-ын сайдын санаачилгаар сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг олон удаагийн судалгаа, багш нарын хэлэлцүүлгээс гарсан санал хүсэлт дээр тулгуурлан сургалтын хөтөлбөрийг сайжруулах, тохиргоо хийх ажлын хэсэг хагас жилийн хугацаанд ажилласан. Энэ ажлын хүрээнд агуулгын давхардал, хүндэдсэн томьёоллын тодотгол, сургалцахуйн зорилтуудыг сайжруулах гэх мэт тохиргоог хийсэн бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийт багш нарт дээрх сургалтын хөтөлбөрт сайжруулалт хийсэн үр дүнг танилцуулж үндэсний хэмжээний сургалтыг зохион байгуулах юм. Үндэсний хэмжээнд нийт багш нарт энэхүү сургалтыг зохион байгуулах 550 үндэсний сургагч багш бэлтгэх сургалт 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 8 дугаар сарын 09-ний өдөр дуусна. Бэлтгэгдсэн сургагч багш нар 8 дугаар сарын 15-аас орон нутагт очиж, 8 дугаар сарын 27-оос нийслэлд сургалтаа хийх юм. Сургалтад Монголын бүх багш нар, сургуулийн удирдлага /нийт 44000 хүн/, мэргэжилтэнг бүрэн хамруулж байгаагаараа онцлогтой.

Сургалтыг БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, БМДИ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын явцтай БМДИ-ийн захирал Ж.Болормаа өнөөдөр танилцлаа.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019