Үйл явдлын мэдээ

Үндэсний сургалт амжилттай үргэлжилж байна

2019-08-19 10:15

БСШУС-ын сайдын санаачлагаар 2018-2019 оны хичээлийн жилд БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран СӨБ, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар хэд хэдэн удаагийн судалгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлсний үр дүнд үндэслэн БСШУС-ын сайдын 2019 оны 07 сарын 02-ны өдрийн А/419 тоот тушаал батлагдан "Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" үндэсний сургалт 11 аймагт амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдөр буюу 8-р сарын 17 өдөр  БМДИ-ийн захирал Ж.Болормаа тэргүүтэй багийнхан Төв аймагт зохион байгуулагдаж буй сургалтын үйл ажиллагаатай танилцаж, 1200 багшид "Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль"-ийн талаар танилцуулга хийв.  Аймгийн удирдлагууд улсын олимпиад болон элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцсон багш нарт шагнал гардууллаа. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд МУАЖ Б.Зангад "Багшаа дуулья" ая дуугаа өргөн барив.  


 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 4487
  • Өчигдөр 8137
  • Сүүлийн 7 хоног 12624
  • Энэ сард 72674
  • Нийт 424113

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019