Үйл явдлын мэдээ

“Хичээл эхэллээ” нээлттэй мэдээллийн өдөрлөг болж байна

БСШУСЯ болон харьяа байгууллагууд хамтран хичээлийн шинэ жилийг угтан “Хичээл эхэллээ” нээлттэй мэдээллийн өдөрлөгийг  зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр эцэг эх, оюутан, сурагчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад дараах зөвлөгөө мэдээллээр үйлчиллээ. Үүнд:

  • Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл, мэдээлэл
  • Байгууллагын цэцэрлэг байгуулах талаар зөвлөмж
  • Ерөнхий боловсролын сурагчдын сурах бичиг, дүрэмт хувцас
  • Ерөнхий боловсролын сурагчдын мэргэжил сонголтын талаар зөвлөмж
  • Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын дүн, холбогдох мэдээлэл
  • Нээлттэй даалгаврын сангийн системийн үйл ажиллагааны талаар мэдээлэл
  • Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах сургалтуудын мэдээлэл
  • Их, дээд сургуулиудын танилцуулга, мэдээлэл
  • Оюутны хөгжлийн зээл, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийн талаарх мэдээлэл
  • Гадаадад суралцагчдад өгөх зөвлөмж, мэдээлэл
  • Боловсролын магадлан итгэмжлэлийн талаарх мэдээ, мэдээлэл
  • Зээлийн сантай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн суралцагчдын дипломын буцаан олголтын мэдээлэл
  • Насан туршийн боловсролын үндсэн чиглэлийн сургалтуудын талаарх мэдээлэл
  • 2019 онд баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажил, төсөл хөтөлбөрийн мэдээлэл. “Хичээл эхэллээ” нээлттэй мэдээллийн өдөрлөг 08.20,21 -ны өдрүүдэд хооронд 10:00-17:00 цагийн хооронд БСШУСЯ-ны байранд болно.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 4510
  • Өчигдөр 4821
  • Сүүлийн 7 хоног 14386
  • Энэ сард 50537
  • Нийт 50537

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019