Үйл явдлын мэдээ

Сургалт амжилттай өндөрлөлөө

2019-08-30 16:42

БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран хичээлийн шинэ жилийн босгон дээр сайжруулсан сургалтын хөтөлбөрийг танилцуулан хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний хэмжээний сургалтыг 2019 оны 08 сарын 15-30-ны хооронд  амжилттай зохион байгуулж дууслаа. 08 дугаар сарын 5-9-ний хооронд үндэсний хэмжээнд сургалт зохион байгуулах 545 үндэсний сургагч багшийг бэлтгэсэн бөгөөд үндэсний сургагч багш нар 08 дугаар сарын 15-23 өдрүүдэд орон нутгийн 28000 багш, удирдах ажилтанд, 08 дугаар сарын 27-30-ны хооронд нийслэлийн 16000 багш, удирдах ажилтанд  сургалтаа амжилттай зохион байгууллаа. Сургалтад Монголын ЕБС, цэцэрлэгийн бүх багш нар, сургуулийн удирдлага (нийт 44000 багш, удирдах ажилтан)  болон БСУГ-ын  мэргэжилтнүүдийг бүрэн хамруулсны зэрэгцээ мэргэжлийн боловсролын ерөнхий эрдмийн багш нар, багш бэлтгэдэг их дээд сургуулийн дидактикийн багш нар, ажил идэвхтэй хайж буй багш нарын төлөөлөл оролцсоноороо онцлог юм. 

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 4587
  • Өчигдөр 4821
  • Сүүлийн 7 хоног 14463
  • Энэ сард 50614
  • Нийт 50614

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019