Үйл явдлын мэдээ

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн 2 дахь шат Монголд хэрэгжинэ

2019-09-06 12:40

Улс орон тогтвортой хөгжихийн тулд боловсролын системдээ тогтвортой хөгжлийн үзэл санааг суулгах нь чухал гэж үздэг. Миний өнөөдрийн үйл ажиллагаа бидний маргаашийн ирээдүйд эерэгээр эсвэл эсрэгээр нөлөөлж байдаг учир цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд болон  их дээд сургуулиуд, боловсролын байгууллагууд хүүхэд залуучуудыг хариуцлагатай, дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх, хамтран аж төрөх, хамтран ажиллах, суралцахад сургах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг глобал асуудлуудыг хамтдаа шийдэхэд сургахад чиглэн ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Тиймээс ч НҮБ 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн 17 зорилт хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн байдаг.

Манай улс уг зорилтод нэгдэн боловсролын салбартаа тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд багшийн заах арга зүйд суулган, интеграцчилах үе шаттай ажил хийж ирсэн бөгөөд БМДИ 2015 оноос эхлэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлтэй дээрх чиглэлээр хамтран ажиллаж сургалт, судалгааг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Өнөөдөр БМДИ-ийн захирал Ж.Болормаа “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн 2 дахь шат Монголд хэрэгжих болсонтой холбогдуулан  Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Бенуа МЕЙЭР-БИШ-тэй уулзав.  Дэд захирал Бенуа МЕЙЭР-БИШ төслийн 2 дахь шат нь Байгаль орчин, Боловсрол гэсэн 2 үндсэн чиглэлийн хүрээнд орон нутагт, сургуулийн түвшинд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг онцлон тэмдэглэсэн бөгөөд дээрх чиглэлийн хүрээнд цаашид боловсролын салбарын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал солилцов.

 

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 4507
  • Өчигдөр 4821
  • Сүүлийн 7 хоног 14383
  • Энэ сард 50534
  • Нийт 50534

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019