Үйл явдлын мэдээ

“Иргэний ёс зүйн боловсрол”-сургалт зохион байгуулах үндэсний сургагч багш нарыг бэлтгэж байна    

2019-10-01 17:35

БСШУСЯ-аас Ерөнхий боловсролын нийт сургуулиудад “Иргэний ёс зүйн боловсрол” хичээл зааж буй багш нарт зориулсан сургалтыг 10 дугаар сарын 07-18-ны хооронд орон нутаг, нийслэлд үе шаттай зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна.

Энэ ажлын хүрээнд 09 сарын 30-ны өдрөөс 10 сарын 02-ны хооронд тус сургалтыг зохион байгуулах үндэсний сургагч багш нарыг бэлтгэх сургалт Багшийн хөгжлийн ордонд явагдаж байна. Үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн 50 багш орон нутаг, нийслэлд сургалт зохион байгуулна.

Тус сургалтаар  БСШУСЯ-аас баримталж буй бодлого, “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийн агуулга, түүний зарчим, өргөсөл, гүнзгийрэл, залгамж холбоо, багтаамжийг судалж, сургалтын хөтөлбөрийн агуулгыг хэрэгжүүлэх арга зүй, үнэлгээ, хичээлийг төлөвлөх, хэрэгжүүлэх чадварт суралцахын зэрэгцээ үндэсний хэмжээнд зохион байгуулах сургалтын хөтөлбөрөө боловсруулах юм.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2713
  • Өчигдөр 5460
  • Сүүлийн 7 хоног 8173
  • Энэ сард 155687
  • Нийт 287302

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019