Үйл явдлын мэдээ

БНСУ дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны сургалтад багш нар хамрагдаж байна

2019-10-03 10:09

Бүгд найрамдах Солонгос Улс дахь Монгол Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбооноос  дүрслэх урлаг, дуу хөгжим зэрэг чиглэлээр  сургалт явуулж байна.

БСШУСЯ болон Бүгд найрамдах Солонгос Улс дахь Монгол Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбоо 2012 оноос өнөөг хүртэл 7 дахь жилдээ уламжлал болгон ерөнхий боловсролын сургуулийн технологи, дуу хөгжмийн хичээл заадаг багш нарт зориулан урлаг танин мэдэхүйн боловсрол, дүрслэх урлаг, дуу хөгжим зэрэг чиглэлээр сургалт явуулсаар ирсэн юм.

Энэ удаагийн сургалт технологи дуу хөгжмийн хичээлээр хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх, гарын доорх материалыг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах арга барилыг хөгжүүлэхэд чиглэж байна. Өчигдөр дуу хөгжмийн сургалт болж Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн 60 гаруй багш хамрагдсан бол өнөөдөр гар урлалын сургалтад технологийн 60 багш хамрагдаж байна. Сургалт 2019 оны 10-р сарын 2-3-ны өдрүүдэд болно.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2676
  • Өчигдөр 5460
  • Сүүлийн 7 хоног 8136
  • Энэ сард 155650
  • Нийт 287265

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019