Үйл явдлын мэдээ

БНСУ-ын Жинжү боловсролын их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа

2019-10-07 12:18

БМДИ-ийн захирал Ж.Болормаа 2019 оны 10 дугаар сарын 01-04-ний хооронд БНСУ-д ажлын айлчлал хийж Жинжү Боловсролын Их сургуультай  хамтран ажиллах гэрээ байгуулаад ирлээ.

БМДИ, БНСУ-ын Жинжү боловсролын их сургуультай хамтран 2019 оны 7-р сард “Бага боловсролын байгалийн ухааны туршилтад хичээлийн үр дүнг сайжруулах нь” сэдэвт уралдааныг үндэсний хэмжээнд зохион байгуулж 21 аймаг 9 дүүргээс 60 багш шалгарсан. Тэдгээр багш нарыг чадавхжуулах зуны сургалтыг хамтран зохион байгуулсан бөгөөд дээрх багш нараас мэргэжил, арга зүй, туршлагаараа 2 багш шалгарсан юм. Тун удахгүй шалгарсан 2 багш БНСУ-ын Жинжү боловсролын их сургууль дээр очиж мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, туршлага судална. 

Тиймээс дээрх чиглэлийн сургалт үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд,  олон багш нарыг хамруулах боломж нөхцөлийн талаар талууд харилцан ярилцаж мөн цаашид багшийг тогтвортой хөгжүүлэх талаар санал солилцжээ.  

Мөн БМДИ-ийн захирал Ж.Болормаа  БНСУ-ын Сөүл хот дахь Монгол сургуулиар зочилж, гадаадад ажиллаж амьдарч буй монгол хүүхдүүд, монгол багш нартайгаа уулзаж, багш нарын хүсэлтээр “Боловсролын салбарын хөгжил, шинэчлэл, хүний хөгжил” сэдвээр, арга зүйч Ц.Нарантуяа “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.



 

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2731
  • Өчигдөр 5460
  • Сүүлийн 7 хоног 8191
  • Энэ сард 155705
  • Нийт 287320

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019