Үйл явдлын мэдээ

Судалгаанд суурилсан хэлэлцүүлэг зохион байгууллаа

2019-10-08 18:04

Өнөөдөр БМДИ-ийн нийт арга зүйчид 2019-2020 оны хичээлийн жилийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын бэлтгэлийг хангах хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр “Монгол улсын боловсролын салбарын суурь мэдээллийн тайлан”, Боловсролын хүрээлэнгийн “Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа”, Боловсролын үнэлгээний төвийн “Боловсролын чанарын үнэлгээний тайлан” зэрэг үндэсний хэмжээний судалгааны тайлангууд болон үндсэн сургалтын дотоодын мониторингийн тайлан, санал зөвлөмжүүдтэй танилцсан юм. Хэлэлцүүлгийн үр дүнд үндсэн сургалтын бүтэц, зохион байгуулалт, агуулгыг хэрхэн сайжруулах, цаашид анхаарч ажиллах чиглэлүүдийн талаар саналаа солилцож, онлайн сургалтаа хэрхэн зохион байгуулах талаар нэгдсэн шийдэлд хүрлээ.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2609
  • Өчигдөр 5460
  • Сүүлийн 7 хоног 8069
  • Энэ сард 155583
  • Нийт 287198

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019