Үйл явдлын мэдээ

Нийт: 688. 21-30 харуулав

“Тусгай хэрэгцээт боловсролын багшийн хөгжил” сэдвээр Японы мэргэжилтнүүд сургалт зохион байгууллаа

2019-09-26 18:26

БМДИ болон Япон улсын Шизуока мужийн боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд зохиогдож байгаа үйл ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдөр Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 25 удирдах ажилтан болон БМДИ-ийн арга зүйчдэд Шизуока мужийн боловсролын газрын сургалтын төвийн гүйцэтгэх захирал, тусгай сургалтын хэлтсийн дарга Мацүмото Хитоми, тусгай сургууль дэмжих дадлагын хэлтс...

Монгол улсын боловсролын салбарын тойм шинжилгээний урьдчилсан тайлан боловсруулсан төлөөлөгчидтэй санал солилцлоо

2019-09-26 17:56

Өнөөдөр БМДИ-ийн захирал Ж.Болормаа ЮНЕСКО-ын Боловсролын бодлогын газрын мэргэжилтэн К.Холмс, “Лийдс” их сургуулийн профессор Кэролайн Сюзан Дайер болон бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. 2018 оны 4 дүгээр сараас эхлэн ЮНЕСКО-ын Боловсролын бодлогын газар нь Монгол Улсын боловсролын бодлогын тойм шинжилгээний урьдчилсан тайланг гүйцэтгэж байгаа юм. Энэхүү тойм шинжилгээний урьдчил...

БСШУСЯ-ны нээлттэй өдөрлөгөөр БМДИ дараах үйлчилгээг иргэд болон багш нарт үзүүлнэ

2019-09-26 14:29

2020 онд болох мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын цахим бүртгэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө. Багшлах эрхтэй холбоотой лавлагаа мэдээлэл өгнө. 2013-2018 онд багшлах эрхийн үнэмлэх нь гарсан, үнэмлэхээ авч амжаагүй иргэдийн үнэмлэхийг олгоно. Багшийн хөгжлийг дэмжсэн олон төрлийн сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө. ...

2-р бүсийн багш удирдах ажилтнуудад сургалт-зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгууллаа

2019-09-25 12:00

Монголын Багш нарын VII их хурлаас гаргасан уриалга, Засгийн газрын тогтоол болон Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд БМДИ, Төв аймгийн Боловсрол, соёл, урлагийн газртай хамтран 2-р бүсийн багш удирдах ажилтнуудад өнгөрсөн амралтын өдөр сургалт-зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэ сургалт Төв аймгийн Лүн суманд зохиогдсон бөгөөд нийт 279 багш, удирдах х...

“Иргэний ёс зүй боловсрол” хичээлийг зааж буй багш нарт сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна

2019-09-24 18:37

Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулиудад “Иргэний ёс зүй боловсрол” хичээл зааж буй багш нарт зориулан сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Өнөөдөр тус сургалтын бэлтгэл, зохион байгуулалтыг хангах хүрээнд БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэнгийн удирдлагууд уулзсан бөгөөд 9 дүгээр сард “Үндэсний сургагч багш” нарыг б...

Япон улсын тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтнүүд Монгол улсад ирж туршлага солилцож байна

2019-09-24 18:13

БМДИ болон Япон улсын Шизуока мужийн боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд тус газрын сургалтын төвийн гүйцэтгэх захирал, тусгай сургалтын хэлтсийн дарга Мацүмото Хитоми, тусгай сургууль дэмжих дадлагын хэлтсийн дарга Нишимура Томоко нар Монгол улсад хүрэлцэн ирсэн бөгөөд өнөөдөр БМДИ-ийн захирал Ж.Болормаа болон албаны дарга, арга зүйчидтэй уулзаж цаашдын хамтын ажиллагаа талаар болон мон...

2020 онд болох мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын цахим бүртгэл эхэллээ

2019-09-23 16:21

2020 онд болох мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын цахим бүртгэл эхэллээ...

Хирошимагийн их сургуулийн профессорын лекц боллоо

2019-09-23 15:27

Өнөөдөр Багшийн хөгжлийн ордны 202 тоотод Япон улсын Хирошимагийн их сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн сургуулийн захирал, профессор Баба Такуяа "21 зууны багшлахуйн, суралцахуйн парадигмийн шилжилт" сэдвээр илтгэл тавилаа. Энэ лекцэд БСШУСЯ болон БХ, БМДИ, НБГ, БМИҮЗ, БҮТ, НТБҮТ, БЗ...

БМДИ-ийн захирал Lorinet foundation байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

2019-09-20 18:10

БМДИ-ийн захирал Ж.Болормаа, СӨБ-ын багшийн хөгжил хариуцсан арга зүйч С.Пүрэвсайхан нар “LORINET FOUNDATION” байгууллагын Сингапур дахь захирал Раман, Монгол дахь захирал Т.Батсайхан нартай уулзаж сургуулийн өмнөх боловсролын туслах багш нар, арга зүйч, эрхлэгч нарын мэдлэг ур чадварыг сайжруулах, олон улсын мэргэжлийн арга зүйчдийн туршлага болон олон ул...

Др.Бернхард Нагель багшийн “Ажиглалт ба баримтжуулалт” сургалт явагдаж байна

2019-09-19 12:44

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх ажилд зөвлөхөөр ажиллаж байсан ХБНГУ-ын Баварын муж, Мюнхен дэх Бага насны хүүхдийн судалгааны институтийн хүндэт профессор Др.Бернхард Нагелийн “Ажиглалт ба баримтжуулалт” сургалт эхлээд 2 дахь өдрөө үргэлжилж байна.  ...

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 738
  • Өчигдөр 7731
  • Сүүлийн 7 хоног 13929
  • Энэ сард 161443
  • Нийт 293058

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019